Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Монголын иргэн Улан-Үдэд осол гаргалаа
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын ойролцоо монгол улсын иргэний жолоодож явсан Тойта Приус маркийн машин хөрвөөж, өндрөөс арай л уначихаагүй байна. Буриадын Иволгины районы Замын цагдаагийн байцаагч Мөнх Цынгунов “Ослын улмаас хэн нэгэн бэртэж гэмтээгүй. Хэргийг шалгаж байна” гэжээ.
Эрүүл мэнд

Гүржид жагсагчид зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байна
Гүржийн шоронд болж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэн олны жагсаал нийслэл Тбилисийн Гамсахурдиагийн өргөн чөлөөг эзэлж замын хөдөлгөөнийг саатууллаа. Нийслэлийн ойролцоох Глданы шоронд хоригдлуудыг хэрцгийгээр тамлан зовоож, хүчирхийлж байгаа бичлэгийг 18-ны орой телевизийн хоёр ч сувгаар гаргасан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.
Эрүүл мэнд

Шуугиан тарьсан сэтгүүл сэтгүүлийг нэмж хэвлэнэ
Зөнч Мухаммедын шог зургийг хэвлэж шуугиан тарьсан францын Charlie Hebdo сэтгүүлийг маргааш нэмж хэвлэн тараах боллоо гэж зедакци нь мэдэгджээ. “Бид ердийн үед 75 мянган хувь л хэвлэхэд хангалттай байдаг байсан бол энэ удаа дэндүү эрэллт ихтэй байгаа болохоор энэ дугаараа баасан гарагт нэмж хэвлэн худалдаанд гаргахаар боллоо” гэсэн байна.
Эрүүл мэнд

ГҮРЖИД ХОРИГДЛУУДЫГ БОРООХОЙГООР ХҮЧИНДСЭН ХЭРЭГ ГАРЛАА
Гүржийн нийслэл Тбилис хотноо байдаг Глданы шоронд харгалзагч нар нь хоригдлуудыг бороохой, хогийн шүүрний ишээр хүчиндэж, хэрцгийгээр зодож байгааг харуулсан бичлэг телевизээр гарч олон нийтийг ихэд цочирдууллаа. Улмаар Тбилис, Батум, Поти, Гори зэрэг Гүржийн бүх том хотод уурлаж хилэгнэсэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Эрүүл мэнд

Шоронгийн хүчирхийллийг эсэргүүцэж Гүржид мянга мянган хүн жагслаа
Гүржийн телевизийн “Маэстро” болон “ТВ-9” сувгаар Тбилисийн Глданскийн шоронд хууль сахиулагчид хоригдлуудыг хүний ёсноос гадуур зодож, хүчирхийлж байгаа бичлэг үзүүлсний дараа нийслэл Тбилис, Батуми, Поти, Гори хотуудад олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийллээ гэж “Би-би-си”-гийн оросын алба мэдээллээ.
Эрүүл мэнд

НАТО Афганистаны цэргийнхэнтэй хамтын ажиллагаагаа зогсоолоо
Энэ бол өнөөдөр болоод байгаа нөхцөл байдлын хариу гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдсэн байна. Сүүлийн үед афганистанд энхийг сахиулах хүчний цэрэг дайчдад халдах явдал нэмэгдээд байгаа нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
Эрүүл мэнд
Колумбын хар тамхины наймаачныг Венесуэлээс баривчиллаа
Колумбын хамгийн нөлөө бүхий, сүүлийн жилүүдэд эрэн сурвалжилж байсан, хар тамхины наймаачин “Гажиг” хочтой Даниэль, Баррераг Венесуэлд баривчилсан байна. Колумбын ерөнхийлөгч Хуан мануэль Сантос түүнийг барихад венесуэлийн хууль сахиулагчид, Их британи, АНУ-ын тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилласан гэсэн байна. Сүүлийн жилүүдэд Баррера нийсэх онгоцоор хар тамхиа тээвэрлэдэг байсан юм.
Эрүүл мэнд

Францын сонин зөнч Мухаммедын шог зургийг нийтэлжээ
Францын долоо хоног тутмын Charlie Hebdo шог сонин лхагва гарагт худалдаанд гарсан дугаартаа зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэн байна. Сонины нэгдүгээр нүүүрэн дээр мусульманыг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр сууж, иудын шашинтнаар түрүүлэн явж байгаагаар дүрслээд “хамааралгүй 2” гэж нэрлэжээ.
Эрүүл мэнд

Умард солонгосын төлөх байсан 11 тэрбум долларын өрийг ОХУ чөлөөллөө
ОХУ, Умард солонгосын хооронд өр тэглэх хэлэлцээр дөрвөн жил үргэлжилсний эцэст БНАСАУ-ын орост төлөх ёстой байсан 11 тэрбум ам.долларын өрийг чөлөөлөх тохиролцоонд хүрлээ. Үүний өмнө рублийн ханшаас үүдээд умардын төлөх өрийг долларт шилжүүлэн тооцож 90 хувийг нь хөнгөллөө гэж мэдэгдэж байсан юм.
Эрүүл мэнд

Амиа золиослогч Кабулд бөмбөг тэсэлж 10 хүн амь алдлаа
Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудлын дэргэд амиа золиослогч эмэгтэй микроавтобус дэлбэлсний улмаас 10 хүн нас барсан байна. Энэ халдлагын хариуцлагыг Хезб-е-Ислам байгууллага хүлээж, “Гэм зэмгүй мусульман” гэдэг кинонд зөнч Мухаммедыг гутаасны төлөө ингэсэн гэсэн байна.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульманчууд” кино бүтээгчийн гэр бүл зугтжээ
“Гэм зэмгүй мусульманчууд” кино бүтээгчийн нэг Накул Бессли Накулын гэр бүлийнхэн Лос-Анжелос хотын ойролцоох гэрээсээ зугтаж сураггүй болсон байна гэж Ассошиэтэд Пресс агентлаг дамжуулжээ. Тэд даваа гарагийн шөнө гэрээсээ гараад үл мэдэгдэх зүг явцгаасан бололтой.
Эрүүл мэнд

Сирийн босогчид Башар Асадын толгойг 25 саяар үнэллээ
Сирийн чөлөөт арми гэж өөрсдийгөө нэрлэсэн босогчид ерөнхийлөгч Башар Асадыг амьд үхсэн алин боловч авчирсан хүнийг 25 сая ам.доллараар шагнана гэж амласныг Анатолийское агентлаг мэдээллээ. Сирийн чөлөөт армийн удирдлагын нэг Ахмет Хижази “шагналын энэ мөнгийг сирийн бизнесмэнүүд, сирийн чөлөөт армийг дэмжигчид гаргана” гэсэн байна. Тэр бас “Энэ урамшууллыг Башар Асадын ойрын хүрээний хүмүүст ч нэгэн адил үйлчилнэ” гэж уриалжээ.
Эрүүл мэнд

Нангиадуудын эртний өс ба газар нутгийн төлөөх тэмцэл
Ойрын хэд хоногт Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн төлөөх Хятад ба Япон хоорондын маргаан оргил цэгтээ хүрлээ. Яасан бэ гэхээр хувийн эзэмшилд байсан арлуудыг Японы төр худалдан авсны дараагаар Хятад нь байлдааны дөрвөн ч онгоцоо арлуудыг зүг илгээсэн. Хариуд нь япончууд мөн адил арга хэмжээ авах нь ойлгомжтой. Ингэснээр энэ бүс нутагт зэр зэвсгийн хөгжил, эдийн засгийн бяр гээд бүх л зүйлээрээ дэлхийд тэргүүлж яваа хоёр том гүрэн хүч үзэж магадгүй боллоо.
Эрүүл мэнд

Иран Салман Рушдигийн толгойг 3.3 сая доллараар үнэллээ
Зөнч Мухаммедийг гутаасан “Сатанины шүлгүүд” ном бичсэн Британийн зохиолч Салман Рушдигийн толгойг үнэлсэн үнэлэмжээ Ираны “Зургадугаар сарын 15-ны сан” гэдэг байгууллага 500 мянган доллараар нэмж 3.3 сая ам.доллар болголоо гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна
Эрүүл мэнд

Хятадын загас агнуурын 100 хөлөг маргаантай арал руу хөдөллөө
Хятадын загас агнуурын нэг мянган хөлөг япон хятадын маргаантай Сенкаку арлын зүг хөдөллөө гэж БНХАУ-ын төрийн мэдлийн радиогийн мэдээллээс үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Энэ хөлгүүд тус арал дээр нэг хонох байх гэсэн байна
Эрүүл мэнд
Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадаа түймэр тавьжээ
Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны үүдэнд автомашинтай хүн дөхөж ирээд керосинтой сав шидэж шатаачихаад зугтаахыг оролдсон хэрэг гарчээ. ЭСЯ-нд ямар нэгэн хохирол учирч, хүн нэрвэгдээгүй байна. Шатаагч нь нийслэл Токиогоос холгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн байсан гэнэ. Харин яагаад дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд түймэр тавихаар оролдсоныг тогтоогоогүй байна.
Эрүүл мэнд



























