Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Залуу нисгэгч дэлхийн дээд амжилт тогтоолоо
Швейцарийн 22 настай залуу Карл Шмидт дэлхийг тойрсон хамгийн залуу нисгэгч болж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэр долдугаар сарын 11-нд ганц моторт Cessna 210 онгоцоор дэлхийг тойрохоор гарч 40 мянган км зам туулан дэлхийн 21 оронд бууж, агаарт нийтдээ 110 цаг ниссэн байна.
Эрүүл мэнд
Сөрөг хүчнээс гурван хүн амь үрэгдлээ
Венесуэльд болж байгаа сонгуулийн кампанит ажлаар Баринас мужид болж байсан сөрөг хүчний цуглааны үеэр үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас сөрөг хүчний нэг идэвхтэн амь үрэгдсэн байна. Энэ талаар сөрөг хүчнээс түүнтэй өрсөлдөж байгаа өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавестай өрсөлдөж байгаа Энрике Каприлес мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Гүржид өнөөдөр парламентын сонгууль болно
Ойрын жилүүдэд гүржийн улс төрийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж шинжээчдийн үзэж байгаа парламентын сонгууль өнөөдөр Гүржид эхэлнэ. Сонгуульд өнөөдөр эрх барьж ерөнхийлөгч Михаил Саакашвилийн “Үндэсний хөдөлгөөний нэгдэл” болон Бидзин Иванишвилийн тэргүүлдэг, сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” нэгдэл өрсөлдөнө.
Эрүүл мэнд

Эцгийг нь хулгайлсан гэж Их мастер Спасскийн хүү үзэж байна
Зөвлөлтийн шатарчин Борис Спасскийн хүү эцгийгээ хулгайлсан, эрхийг нь зөрчсөн гэж францын шүүхэд ханджээ. Францад 30 жил амьдарч байгаа их мастер, дэлхийн аварга наймдугаар сарын 16-нд Фарис дахь гэрээсэ гарч алга болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг Оросын ЭСЯ-нд аваачиж нэг дуаагийн паспорт олгосон байж магадгүй гэж таамаглаж байна.
Эрүүл мэнд

Барак Обамагийн сурталчилгаанд Жорж Сорос нэг сая доллар зарлаа
АНУ-ын тэрбумтан Жорж Сорос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обамагийн кампанит ажилд нэг сая доллар, түүний Ардчилсан намын улс төрийн ажиллагаанд зориулж 500 мянган доллар хандивласан байна. Гэхдээ тэр намд өгч байгаа мөнгөө сонгуулийн өмнөх кампанитай холбоогүй гэжээ.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульманчууд” киноны продюсерыг баривчилжээ
Лалын шашны зөнч Мухаммедыг гутаан доромжилсон “Гэм зэмгүй мусульманчууд” богино хэмжээний кино хийж интернетэд байрлуулсан америкийн продюсер Накула Бассели Накула өчигдөр Лос-Анжелос хотоос баривчилсан байна. Түүнийг хянан харгалзах хугацааны нөхцөл зөрчсөн гэж баривчилжээ.
Эрүүл мэнд

Хэдэн зууны дараа Монголчууд орост заналхийллээ гэв үү
Оросын ДЕЙТА.ru сайтад “Зуун жилийн дараа монголчууд Орост заналхийлж байна уу” гэсэн мэдээ гарчээ. Энд “Монголын засгийн газар Сэлэнгэ мөрний урсцыг өөрчлөх гэж байгаа нь Байгаль нуурт аюул учруулах гэж байна гэж Владивосток хотод болсон Өвөрбайгал, Алс дорнодын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан дээр Буриад улсын Ардын хурлын дарга Матвей Гаршкевич мэдээллээ.
Эрүүл мэнд

Алга болсон охиныг 8 хоногийн дараа олжээ
ОХУ-ын Ростов хотод найм хоногийн өмнө алга болж цагдаагийнхан эрж байсан есөн настай охиныг олсон байна. Оросын ДХЯ-ны Ростов мужийн удирдах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр Даша Попова охиныг хотын “Алмаз” зах дээрээс олжээ. Охиныг хичээлээсээ тараад гэртээ ирж байхад нь орцны нь үүднээс Аксая хотын оршин суугч 57 настай Александр Максимов авч яван барьцаалсан байна.
Эрүүл мэнд

Барак Обамагийн онгоц эргүүлэгт орлоо
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн “Боинг-747” онгоц өнөөдөр Огайо мужийн Толедо хотын нисэх буудалд буухдаа салхины хүчтэй эргүүлэгт орж нисэгчид нь хоёр дахь оролдлогоороо амжилтттай газардсан байна. Энэ талаар мэдээлсэн Си-эн-эн агентлаг өтгөн манантатй цаг агаарын таагүй байдлаас болсон гэсэн байна. Зорчигдоос хэн ч бэртэж гэмтээгүй байна.
Эрүүл мэнд

Якутаас 158,2 карат алмаз олдлоо
Оросын “Алроса” компани саяхан Якутын Нюрба ордоос 158,2 карат буюу 31,64 грамм алмаз олсныг мэргэжилтнүүд 1,5 сая ам.долларын үнэ хүрнэ гэж байна. Алмазын хэмжээ нь 35х22х22 мм гэнэ. Бүхэлдээ тунгалаг энэ эрдэнэс нэг талаасаа үл ялиг туяарч харагддаг байна. Гол хэсгээрээ ямар ч өөгүй цэвэрхэн юм байна.
Эрүүл мэнд

Ираны мэдээллийн агентлагийн тэргүүн зургаан сар шоронд сууна
Ираны мэдээллийн ИРНА агентлагийн тэргүүн Али Акбар Жаванфекраг тус улсын шүүх зургаан сар шоронд суулгахаар шийтгэлээ. Түүнийг нийгмийн сэтгэлзүй, исламын үнэт зүйлсийг гутаан доромжилсон материал нийтэлсэн хэргийн учир ийн шийтгэжээ
Эрүүл мэнд

СУПЕР ӨГЛӨГЧ
Дэлхийн хамгийн баян хүн байх гэдэг тун ч хэцүү ачаа. Үргэлж л хэн нэгэн нь мөнгө нэхнэ, гуйна, шаардана. Зүгээр ч нэг таван цаас биш хэдэн зуун сая, тэрбум ам.доллараар хэмжигдэх юм ярина. Хуурна, молиг үмхүүлнэ, уйлна, дуулна. Ганц минут тайван, чөлөөтэй байх эрхгүй. Гэхдээ ингэлээ гээд хөрөнгөө бусдад тарааж өгөөд жирийн хүн болсон тохиолдол нэг ч үгүй
Эрүүл мэнд






























