Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ
Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

Иран Салман Рушдигийн толгойг 3.3 сая доллараар үнэллээ
Зөнч Мухаммедийг гутаасан “Сатанины шүлгүүд” ном бичсэн Британийн зохиолч Салман Рушдигийн толгойг үнэлсэн үнэлэмжээ Ираны “Зургадугаар сарын 15-ны сан” гэдэг байгууллага 500 мянган доллараар нэмж 3.3 сая ам.доллар болголоо гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна
Эрүүл мэнд

Хятадын загас агнуурын 100 хөлөг маргаантай арал руу хөдөллөө
Хятадын загас агнуурын нэг мянган хөлөг япон хятадын маргаантай Сенкаку арлын зүг хөдөллөө гэж БНХАУ-ын төрийн мэдлийн радиогийн мэдээллээс үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Энэ хөлгүүд тус арал дээр нэг хонох байх гэсэн байна
Эрүүл мэнд
Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадаа түймэр тавьжээ
Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны үүдэнд автомашинтай хүн дөхөж ирээд керосинтой сав шидэж шатаачихаад зугтаахыг оролдсон хэрэг гарчээ. ЭСЯ-нд ямар нэгэн хохирол учирч, хүн нэрвэгдээгүй байна. Шатаагч нь нийслэл Токиогоос холгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн байсан гэнэ. Харин яагаад дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд түймэр тавихаар оролдсоныг тогтоогоогүй байна.
Эрүүл мэнд

Хятадын 85 хотод японыг эсэргүүцсэн жагсаал болж байна
Хятад японы маргаантай Сенкаку арлаас үүдээд хятад оронд японы эсрэг хөдөлгөөн өрнөж эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрөөр гэхэд л хятадын 85 хотод Японы ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд руу иргэд чулуу нүүлгэж, японы супермаркетуудыг дайрч халдсан явлууд гарчээ
Эрүүл мэнд
Канад Судан, Ливи, Египет дэх ЭСЯ-аа хаалаа
Канад улс Ливи, Судан, Египет улсуудад байгаа өөрийнхөө ЭСЯ-дыг тодорхой хугацаагаар хааснаа мэдэгдлээ. Тус улсын засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр бол тухайн улс орнуудад байдал хэвийн байвал ЭСЯ-ууд маргаашаас хэвийн ажиллаж эхлэх юм байна.
Эрүүл мэнд
Триполи дахь үнэн алдартны сүмд халджээ
Ливийн нийслэл Триполи дахь үнэн алдартны гэгээн Георгийн сүмд үл мэдэгдэх этгээдүүд халдсан хэрэг гарчээ. Орон нутгийн иргэдийн гэрчилснээр дөрвөн залуу сүмийн хана даван орж хашаанд байсан грек, киприйн далбааг шатаан, гурван ч бурхныг эвдэлсэн байна.
Эрүүл мэнд
Польшид Чехийн хатуу архи оруулахыг хориглолоо
Польшийн эрүүл ахуйн хяналтын алба улс орондоо Чехийн хатуу архи оруулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан байна. Хууль бусаар үйлдвэрлэсэн хатуу архинаас болж хөрш Чехэд нь 20 ч хүн хордож нас барсантай холбогдуулан ийм шийдвэр гаргахад хүрчээ.
Эрүүл мэнд

Хатан хааны гэр бүл францын сэтгүүлийг шүүхэд өглөө
Их британий хатан хааны ач хүү Уильям түүний гэргий Кейт нар францын Closer сэтгүүлийг шүүхэд өгснө өзарлалаа. Гүнж Кейтийн францын шилтгээн дэх усан сандаа орж байх үеийн хөхөвчгүй зургийг нийтэлсэн нь хүний хувийн амьдралын эрхэд халдсан хэрэг гэсэн байна
Эрүүл мэнд

25 орон Иранд дайрахаар бэлтгэж байна
Ормузын хоолойд, Ираны эрэг орчимд АНУ, Их британи, Саудын Арави, Арабын Эмират зэрэг 25 орны тэнгисийн цэргийн хүчин 12 өдрийн сургууль хийж байна. Энэ арга хэмжээнд усан доогуур явагч хөлөг, нисэх онгоц тээгч, хөнгөн хөлгүүд оролцож Израйлын зүгээс Ираны цөмийн байгууламжид өгөх цохилтын талаар сургуулилж байгаа юм.
Эрүүл мэнд
Афганы цагдаа НАТО-гийн дөрвөн албан хаагчийн амь насанд халдлаа
Афганистанд өчигдөр цагдаагийн ажилтан НАТО-гийн дөрвөн албан хаагчийг хөнөөж, хоёр цэргийг шархдуулсан хэрэг гарчээ. Афганистаны Забул мужийн шалган нэвтрүүлэх цэгт ажиллаж байсан америкийн тусгай салааны цэргүүд рүү цагдаагийнхан буудах үеэр афганы цагдаагийн нэг албан хаагч шархдаж бусад нь зугтаасан байна.
Эрүүл мэнд

“iPhone 5”-ын үйлдвэрийн ажлын нөхцөл
Хятадын сонинд гарсан нийтлэлийг нь “micgadget.com” сайт хөрвүүлэн тавьжээ. Сэтгүүлч эр албан ёсоор ажилчин болохоор бүртгүүлсний дараахь эхний долоо хоногт сургалтад суусан байна. Ингэхдээ тухайн үйлдвэрт экологид аюултай зүйл байхгүй гэсэн баримтад гарын үсэг зуржээ.
Эрүүл мэнд

Ху Зинтаогийн залгамжлагч хэвлэлээр гарлаа
Аль есдүгээр сарын 1-нээс хойш сураг тасарч хэвлэлд огт үзэгдэхгүй байсан, БНХАУ-ын орлогч дарга Си Зиньпин анх удаа хэвлэлд ил гарлаа. Тэрээр өнөөдөр өглөө Үндэсний шинжлэх ухаан сурталчлах ажлын хүрээнд Хятадын ХХА-н их сургуульд зочилсон байна.
Эрүүл мэнд
Жагсагчдаас саатуулсан найман хүнээ суллажээ
ОХУ-ын төрийн думын гишүүн Геннадий Гудковыг эргүүлэн татах асуудыг парламент хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлж Думын гадаа жагссан хүмүүсээс хууль сахиулах байгууллагын ажилтнууд найман хүнийг саатуулсан байна. Гэсэн ч “Саатуулсан хүмүүсээ газар дээр нь асууж ярилцаад тэр дор нь сулласан” гэж Москва хотын ДЯЯ-ын газрын дарга мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд
Америкийн дипломатуудыг Судан хамгаалах ёстой гэлээ
Суданы нийслэл Хартумд хэдэн зуун жагсагч Их британи, Герман, АНУ-ын ЭСЯ руу халдсан хэрэг баасан гарагт гарсан учир АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Суданы дэд ерөнхийлөгч Али Осман Тахетай утсаар ярьж АНУ болон бусад орны дипломат төлөөлөгчдийн газар, дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах ёстой гэдгээ илэрхийлсэн байна
Эрүүл мэнд
Афганистанд автын том осол гарч 50 хүн нас барлаа
Афганистаны өмнөд нутаг автын том ослын улмаас 50 хүн нас барж, хэд хэдэн хүн түлэгдэж шархадсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр шугамын автобус шатахуун тээвэрлэгчтэй мөргөлдөж түймэр гарснаар зорчигчид гарч чадалгүй байсаар амьдаараа шатсан байна. Хэргийн газарт шалгалт хийж байгаа юм байна.
Эрүүл мэнд



























