"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Венесуэлд “ертөнцийн төгсгөл” боллоо
Венесуэльд ёстой л “ертөнцийн төгсгөл” гэгч болж үндэсний эрчим хүчний сүлжээнд осол гарснаар нийт 25 мужийнх нь 11-д бүхэлдээ цахилгаан тасарсан явдал болжээ. Зургаан сая хүнтэй нийслэл Каракас хот хүртэл бүхлээрээ харанхуй болсон ч хоёр цагийн дараанаас хэсэгчлэн цахилгаан залгасан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг “барууны хүчний фашист ажиллагаа” гэж нэрлээд цэрэг арми, дотоодын цэргийг бэлэн байдалд оруулсан байна.
Ядаж байхад Ерөнхийлөгч Николас Мадуро үндэсний телевизээр шууд нэвтрүүлэгт орж байхад нь гэрэл тасарчээ. Николас Мадуро сөрөг хүчнээ “Тэд ард түмнийг цахилгаан гэрэлгүй болгож болно, гэхдээ зүрхэн дэх гэрлийг нь унтрааж чадахгүй” гэжээ. Түүнийхээр бол ингэж улс орон даяараа гэрэлгүй болох үндэслэл байхгүй, энэ бол сонин тохиолдол гээд энэ бол энэ сарын 8-нд болох орон нутгийн сонгууль угтаж сөрөг хүчний хийж байгаа ажил гэсэн байна.
Сүүлийн үед Венесуэлд ийм осол байнга гарах болсон юм. Есдүгээр сард гэхэд л цахилгаан дамжуулах шугамд осол гарч бас олон бүс нутаг цахилгаан гэрэлгүй болж байсан юм. Тэгэхэд Мадуро мөн үүнийг хэт барууны хүчнийхэн хийж байгаа гээд улс орон даяар эрчим хүчний системд тагнуул аюулгүйн тусгай алба байгуулж ажилд оруулсан юм.
Венесуэльд ёстой л “ертөнцийн төгсгөл” гэгч болж үндэсний эрчим хүчний сүлжээнд осол гарснаар нийт 25 мужийнх нь 11-д бүхэлдээ цахилгаан тасарсан явдал болжээ. Зургаан сая хүнтэй нийслэл Каракас хот хүртэл бүхлээрээ харанхуй болсон ч хоёр цагийн дараанаас хэсэгчлэн цахилгаан залгасан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг “барууны хүчний фашист ажиллагаа” гэж нэрлээд цэрэг арми, дотоодын цэргийг бэлэн байдалд оруулсан байна. Ядаж байхад Ерөнхийлөгч Николас Мадуро үндэсний телевизээр шууд нэвтрүүлэгт орж байхад нь гэрэл тасарчээ. Николас Мадуро сөрөг хүчнээ “Тэд ард түмнийг цахилгаан гэрэлгүй болгож болно, гэхдээ зүрхэн дэх гэрлийг нь унтрааж чадахгүй” гэжээ. Түүнийхээр бол ингэж улс орон даяараа гэрэлгүй болох үндэслэл байхгүй, энэ бол сонин тохиолдол гээд энэ бол энэ сарын 8-нд болох орон нутгийн сонгууль угтаж сөрөг хүчний хийж байгаа ажил гэсэн байна.
Сүүлийн үед Венесуэлд ийм осол байнга гарах болсон юм. Есдүгээр сард гэхэд л цахилгаан дамжуулах шугамд осол гарч бас олон бүс нутаг цахилгаан гэрэлгүй болж байсан юм. Тэгэхэд Мадуро мөн үүнийг хэт барууны хүчнийхэн хийж байгаа гээд улс орон даяар эрчим хүчний системд тагнуул аюулгүйн тусгай алба байгуулж ажилд оруулсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























