"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Герман шар айргийг дэлхийн өв соёлд бүртгүүлнэ
Германы шар айраг үйлдвэрлэгчид таван зууны түүхтэй цэвэр шар айраг исгэх хуулиа хүн төрөлхтөний соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. Шар айргийг зөвхөн ус, арвай соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө ашиглан исгэх ёстой гэж заасан Райнхайтсгеботын хуулийг тэд Юнескогийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн байна. Шар айрагны арвин баялаг түүхтэй Герман оронд 1300 гаруй үйлдвэр, 5000 гаруй нэр төрлийн пиво байдаг юм. Уг хуулийг 1516 онд анх Бавари мужид гаргаж, 1906 оноос улс орон даяараа мөрдөж эхэлсэн байдаг. “Хэрвээ Герман шар айрагны эх орон мөн л юм бол, тэр нь Райнхайтсгеботын хуулийн гавьяа” хэмээн Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ханс Георг Айлз мэдэгджээ. Хуулийг мөрдөж эхэлснээр хямд, чанаргүй, эрүүл мэндэд аюултай ч байж болзошгүй түүхий эдээр шар айраг исгэхээс сэргийлж, хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалж чадсан юм.
Шар айраг үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгч Германд сүүлийн жилүүдэд пивоны хэрэглээ он дараалан буурсаар байгаа юм.
Германы шар айраг үйлдвэрлэгчид таван зууны түүхтэй цэвэр шар айраг исгэх хуулиа хүн төрөлхтөний соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. Шар айргийг зөвхөн ус, арвай соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө ашиглан исгэх ёстой гэж заасан Райнхайтсгеботын хуулийг тэд Юнескогийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн байна. Шар айрагны арвин баялаг түүхтэй Герман оронд 1300 гаруй үйлдвэр, 5000 гаруй нэр төрлийн пиво байдаг юм. Уг хуулийг 1516 онд анх Бавари мужид гаргаж, 1906 оноос улс орон даяараа мөрдөж эхэлсэн байдаг. “Хэрвээ Герман шар айрагны эх орон мөн л юм бол, тэр нь Райнхайтсгеботын хуулийн гавьяа” хэмээн Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ханс Георг Айлз мэдэгджээ. Хуулийг мөрдөж эхэлснээр хямд, чанаргүй, эрүүл мэндэд аюултай ч байж болзошгүй түүхий эдээр шар айраг исгэхээс сэргийлж, хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалж чадсан юм. Шар айраг үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгч Германд сүүлийн жилүүдэд пивоны хэрэглээ он дараалан буурсаар байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























