"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Депутатууд зодолдож нэг нь алтан буу гаргажээ
ОХУ-ын Төрийн Думын “Нэгдмэл орос” фракцын гишүүн Алексей Журавлев, Адам Делимханов нар парламентын байрны 15 дугаар давхрын цахилгаан шатны дэргэд мягмар гарагийн орой зодолдож түргэн тусламж дуудахад хүрсэн байна.
Чеченийн тухай асуудлаас болоод Делимханов намайг “Чи муу юугаа бичээд байгаа юм. Энэ чинь сайн юманд хүргэхгүй шүү” хэмээн заналхийлсэн. Тэгээд “Юу гэнээ чи, Чечень оросын газар нутаг биш гэв үү” гээд толгой руу цохихоор нь би өөрийгөө хамгаалахад хүрсэн гэж Алексей Журавлев ярьжээ. Ингээд туслах, хамгаалагчид нь ирэхэд Делимханов депутатаас алтан гар буу гарч ирсэн байна.
Депутат Делимхановын хувьд Чеченийн ерөнхийлөгч Кадыровын дотно нөхөр, Оросын баатар, Восток” батальоны захирагч Сулим Ямадаевын амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн Арабын Эмиратын эрх баригчид түүнийг 2012 оны эх хүртэл олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан түүхтэй.
Блогчид энэ явдлыг шүүрэн авч “Алтан гар буугүй бол депутат байх ичмээр дээ”, “Жирийн кавказ эрээс кавказ депутат алтан гар буугаараа ялгаатай” хэмээн шоглон бичиж эхэлсэн байна.
ОХУ-ын Төрийн Думын “Нэгдмэл орос” фракцын гишүүн Алексей Журавлев, Адам Делимханов нар парламентын байрны 15 дугаар давхрын цахилгаан шатны дэргэд мягмар гарагийн орой зодолдож түргэн тусламж дуудахад хүрсэн байна. Чеченийн тухай асуудлаас болоод Делимханов намайг “Чи муу юугаа бичээд байгаа юм. Энэ чинь сайн юманд хүргэхгүй шүү” хэмээн заналхийлсэн. Тэгээд “Юу гэнээ чи, Чечень оросын газар нутаг биш гэв үү” гээд толгой руу цохихоор нь би өөрийгөө хамгаалахад хүрсэн гэж Алексей Журавлев ярьжээ. Ингээд туслах, хамгаалагчид нь ирэхэд Делимханов депутатаас алтан гар буу гарч ирсэн байна.

0 Сэтгэгдэл