"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Шанхайн хүүхдүүд дэлхийд тэргүүлж байна
Азийн дунд сургуулийн сурагчид бусад тивийнхийг бодвол ерөнхий мэдлэгийн хичээлүүддээ илүү амжилттай суралцаж байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) гаргасан “2012 оны олон улсын сурагчдын сурлагын үнэлгээ (PISA)”-нээс харвал БНСУ, Хятад, Гонконг, Сингапур зэрэг Азийн орнуудын сурагчид уг жагсаалтыг тэргүүлж байна. OECD-ын гишүүн 34 орныг оруулаад нийт 65 орны 510 мянган сурагчдын дунд хийсэн уг судалгааны дүнд Хятадын Шанхайн сурагчид тоо бодлого, унших бичих, шинжлэх ухааны зэрэг бусад бүх төрлийн хичээлүүдэд эхний байрт оржээ. Түүнчлэн OECD-аас үнэлгээний үндсэн шалгуур болгодог тооны хичээлд Хятадын дараа Гонконг, Тайвань, БНСУ, Макао, Японы сурагчид орсон байна. Унших бичих хичээлд мөн л Шанхай, Гонконг, Сингапур, БНСУ-ын сурагчид тэргүүлсэн байна. Харин АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг Америк, Европ тивийн голлох орны сурагчид харьцангуй доогуур байрт орсон аж. OECD-аас энэ удаагийн судалгаагаар дээгүүр байрт орсон Азийн орнууд багшийн чанарт илүүтэй анхаарч байгааг онцлов.

0 Сэтгэгдэл