"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Европын орнуудад унадаг дугуй машинаас илүү гүйлгээтэй байна
Европын холбооны 28 орны 26-д нь унадаг дугуй машинаас илүү борлогдож, өндөр эрэлт хэрэгцээтэй байгааг өнгөрсөн оны тоо баримт харууллаа. Амстердам, Копенгаген зэрэг дугуй унадгаараа алдартай хотуудын туршлага бүхий л Европ даяар түгэн тархаж, өдгөө хүмүүс машин авахаас илүүтэй унадаг дугуй сонгодог болжээ. Жишээлбэл, Италид л гэхэд 2012 онд 1,6 сая унадаг дугуй худалдаалагдсан бол машин 1,4 сая хувь борлогдсон байна. Ялангуяа Италийн нийслэл Милан хотод дугуй түрээслүүлэх үйлчилгээ эрчимжиж, оршин суугчдаа эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудаж байна. Испанийн Мадрид гэхэд хотоо бүтэн тойрсон 10 километр дугуйн зам гаргаж, иргэдээ дугуй унах боломжоор хангаж өгчээ. Дугуй унах нь маш орчин үеийн, загварлаг харагдахаас гадна эдийн засагт ч хэмнэлттэй гэж залуус үзэх болсон тухай Португалийн дугуйчдад зориулсан сэтгүүлийн эрхлэгч ярьж байна. Лондонд дугуйгаар зорчих явдал 10 жилийн хугацаанд 66 хувиар өссөн гэдэг мэдээ байна.
Италийн нийслэл Милан болцыму
Европын холбооны 28 орны 26-д нь унадаг дугуй машинаас илүү борлогдож, өндөр эрэлт хэрэгцээтэй байгааг өнгөрсөн оны тоо баримт харууллаа. Амстердам, Копенгаген зэрэг дугуй унадгаараа алдартай хотуудын туршлага бүхий л Европ даяар түгэн тархаж, өдгөө хүмүүс машин авахаас илүүтэй унадаг дугуй сонгодог болжээ. Жишээлбэл, Италид л гэхэд 2012 онд 1,6 сая унадаг дугуй худалдаалагдсан бол машин 1,4 сая хувь борлогдсон байна. Ялангуяа Италийн нийслэл Милан хотод дугуй түрээслүүлэх үйлчилгээ эрчимжиж, оршин суугчдаа эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудаж байна. Испанийн Мадрид гэхэд хотоо бүтэн тойрсон 10 километр дугуйн зам гаргаж, иргэдээ дугуй унах боломжоор хангаж өгчээ. Дугуй унах нь маш орчин үеийн, загварлаг харагдахаас гадна эдийн засагт ч хэмнэлттэй гэж залуус үзэх болсон тухай Португалийн дугуйчдад зориулсан сэтгүүлийн эрхлэгч ярьж байна. Лондонд дугуйгаар зорчих явдал 10 жилийн хугацаанд 66 хувиар өссөн гэдэг мэдээ байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.12.04
























