"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Н.Манделагийн оршуулах ёслолд Америкийн амьд байгаа бүх экс Ерөнхийлөгч оролцоно
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг цогтой тэмцэгч Нельсон Мандела 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Өмнөд Африк даяар Н.Манделагийн дурсгалын хүндэтгэх ажиллагаа өнөөдрөөс эхлэн 12 хоногийн турш үргэлжлэх бөгөөд түүнийг рэх долоо хоногийн бямба гаригт сүүлчийн замд нь үдэх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хэлсэнчлэн Н.Мандела зөвхөн энэ цаг үеийнхээ бус хүн төрөлхтөний бүхий л цаг үе дэх түүхэн гавьяатай нэгэн учир түүнтэй салах ёс гүйцэтгэхээр дэлхийн төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартнууд хэдэн арваараа ирэх бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон одоо амьд байгаа АНУ-ын экс төрийн тэргүүнүүд бүгд оршуулгын ёслолд оролцох сураг гарсны дээр телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри, рок од Боно нар Өмнөд Африкт ирж, Н.Манделаг сүүлчийн замд нь үдэхээ мэдэгджээ. Өнөө цаг үед амьдарч байсан дэлхийн түүхэн хүмүүсийн нэг Н.Мандела таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагаас эхлээд хэдэн мянган эмгэнэлийн зурвас цахилгааныг Өмнөд Африк руу илгээж байгаа юм.
Өмнөд Африкийн ард иргэдэд хайртай удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгохын тулд 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ болж байсан цэнгэлдэх хүрээлэнд шарилыг хэсэг хугацаанд байрлуулахаар төлөвлөсөн байна.
Бүх ёслол хүндэтгэлийн дараа түүний сүүлчийн хүсэлтийн дагуу шарилыг нь төрсөн нутагт нь аваачиж хөдөөлүүлэх ажээ.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг цогтой тэмцэгч Нельсон Мандела 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Өмнөд Африк даяар Н.Манделагийн дурсгалын хүндэтгэх ажиллагаа өнөөдрөөс эхлэн 12 хоногийн турш үргэлжлэх бөгөөд түүнийг рэх долоо хоногийн бямба гаригт сүүлчийн замд нь үдэх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хэлсэнчлэн Н.Мандела зөвхөн энэ цаг үеийнхээ бус хүн төрөлхтөний бүхий л цаг үе дэх түүхэн гавьяатай нэгэн учир түүнтэй салах ёс гүйцэтгэхээр дэлхийн төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартнууд хэдэн арваараа ирэх бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон одоо амьд байгаа АНУ-ын экс төрийн тэргүүнүүд бүгд оршуулгын ёслолд оролцох сураг гарсны дээр телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри, рок од Боно нар Өмнөд Африкт ирж, Н.Манделаг сүүлчийн замд нь үдэхээ мэдэгджээ. Өнөө цаг үед амьдарч байсан дэлхийн түүхэн хүмүүсийн нэг Н.Мандела таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагаас эхлээд хэдэн мянган эмгэнэлийн зурвас цахилгааныг Өмнөд Африк руу илгээж байгаа юм. Өмнөд Африкийн ард иргэдэд хайртай удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгохын тулд 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ болж байсан цэнгэлдэх хүрээлэнд шарилыг хэсэг хугацаанд байрлуулахаар төлөвлөсөн байна.
Бүх ёслол хүндэтгэлийн дараа түүний сүүлчийн хүсэлтийн дагуу шарилыг нь төрсөн нутагт нь аваачиж хөдөөлүүлэх ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























