"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Охиноо машинд орхиод тайчигчдын клубт орсон эрийг саатуулжээ

Америкийн Флорида мужийн Форт-Мейерс хотын иргэн 21 настай Эндрю Соса гэгч дөрвөн сартай хөхүүл охиноо машин дотроо түгжиж орхиод тайчигчдын клубт орсон байсныг цагдаагийнхан саатуулсан байна. Клубын дэргэд тавьсан машин дотор бяцхан хүүхэд байхыг дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс хараад цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийнхан машины эзнийг тэр дор нь олж чадаагүй болохоор цонхыг нь хагалан хүүхдийг гаргаж авсан байна. Охиныг тэр дор нь эмнэлэгт хүргэсэн ч азаар ямар нэгэн аюул тохиогоогүй байж. Цагдаагийнхан хөөцөлдөж байж машины эзэн, охины эцэг нь 21 настай Эндрю Соса гэгч байсан, охиноо орхиод лавтай гурван цагаар явсаныг тодруулжээ. Түүнийг эцгийн үүргээ биелүүлээгүй, бяцхан охиныг аюултай байдалд орхисон гэж үзэн шүүхээр оруулан 100 мянган доллараар торгохоор шийтгэжээ.
Ийм явдал эмгэнэлтэйгээр төгсч байсан түүх нэг биш. 2008 онд ой хагастай жаал Дима Яковлевыг оросоос үрчилж авсан эцэг Майлс Харрисон нь 50 градусын халуунд машин дотроо орхиод 9 цаг болсноос болоод амь алдаж байсан юм.

0 Сэтгэгдэл