Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Египетэд 683 хүн цаазаар авах ял оноолоо
Египетэд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний талынхныг шүүх хурал 28-ны даваа гарагт дуусч тэдний тэргүүн Мохаммед Бади тэргүүтэй 683 хүнд цаазаар авах ял оноосон байна. Мохаммед Бади нь өнөө хэр баригдаагүй эрх баригчдаас нуугдаж байгаа болохоор түүний ялыг эчнээгээр оноожээ.

Үг хэлж байгаа нь Мохаммед Бади
Хөдөлгөөний гишүүдийг цагдаагийн хэсгүүд рүү халдсан, цагдаагийн ажилтнуудын амийг бүрэлгэсэн хэрэг тулгасан байна. Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллага, өмгөөлөгч нь хэргийг сайтар нягтлаагүй, буруутай гэсэн хүмүүсийн үгийг сонсоогүй гэж байна.
Үүний өмнө гуравдугаар сарын 24-нд мөн энд түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн талын 529 хүнд цаазаар авах ял оноож байсан юм. Шинэ тогтоолоор цаазын ял оноосон олонхи хүний ялыг өөрчилж бүх насаар нь хорих ял болгосон гэнэ.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөн нь лалын нийгэмлэг, лалын бүгд найрамдах улс байгуулах зорилготой олон улсын улстөр-шашны хөдөлгөөн юм. Ерөнхийлөгч асан Мурсигийн талынхан 2013 оны наймдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн хэсгүүд рүү халдаж энэ үймээнд Мурсиг дэмжигч хэд хэдэн бүлэглэл оролцсон юм.

0 Сэтгэгдэл