Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хүүхдээ хөхүүлж эсэргүүцэл илэрхийлэв
Британийн Ноттингам дахь "Sports Direct" дэлгүүрт нэгэн өвөрмөц эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Тус дэлгүүрт нялх балчир хүүхэдтэй ээжүүд цугларч, хүүхдээ хөхүүлж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Ингэх болсон учир нь тус дэлгүүрээр өнгөрсөн нэгдүгээр сард үйлчлүүлсэн эмэгтэй хүүхдээ хөхүүлснээс болоод хөөгдөж гарсан удаатай гэнэ. Виолетта Комар хэмээх эмэгтэй аавтайгаа хамт тус спорт барааны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хүүхдээ хөхүүлжээ. Гэтэл дэлгүүрийн ажилтан ирээд "манай бодлоготой таарахгүй" гэсэн шалтгаанаар түүнийг өөр газар олж хүүхдээ хөхүүл хэмээн шаардсан байна. Энэ явдалд эмзэглэсэн бүсгүй дэлгүүрийн удирдлагад таван удаа гомдол гаргасан боловч огтхон ч авч хэлэлцээгүй учир өөртэйгөө ижил эхчүүдэд хандсан байна. Түүн шиг олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж байгаад хөөгдсөн тохиолдол цөөнгүй байдаг учир эмэгтэйчүүд санаачилгаараа нэгдэн, "Sports Direct" дэлгүүрт цугларан, хүүхдээ хөхүүлжээ. Энэ явдлын дараа дэлгүүрийн зүгээс Виолетта Комараас уучлал гуйсан байна.

0 Сэтгэгдэл
hmm
bolj bolj
2014.04.30