Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Америкийг энэ жил гүйцэж түрүүлнэ
Хятадын эдийн засаг энэ жилдээ багтаан Америкийг гүйцэж түрүүлэн дэлхийд тэргүүлэх болно гэдгийг “Financial Times” сонин мэдээлэв. Дэлхийн банкны шинжээчдийн явуулсан судалгаан дээр үндэслэн ийм мэдэгдэл хийж. Шинжээчид эдийн засгийн өсөлтийн эрчмийг илүү бодитоор үнэлэх боломж олгодог “амьдралын бодит өртөг” гэсэн хүчин зүйлийн өнцгөөс Америк ба Хятадын иргэдийн худалдан авах чадварыг тодорхойлоод ийм дүгнэлтэд хүрсэн байна. Урьд нь эдийн засаг судлаачид Хятад 2019 оноос хойш Америкийг давж гарах эдийн засагтай болно гэж тооцож байсан юм. Дашрамд сонирхуулахад, АНУ-ын эдийн засаг 1872 оноос хойш өдийг хүртэл дэлхийд тэргүүлсээр ирсэн билээ.
Энэ мэдээтэй зэрэгцэн Хятадын Үйлдвэрлэл худалдааны банк Туркийн “Тесктилбанк”-ны хувьцааны 75 хувийг худалдан авсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Туркийн банкийг хянадаг байсан “GSD” бүлэглэл нь өөрийн мэдлийн хувьцааг 316 сая ам.доллараар заржээ. Зарагдсан банк нь 1986 онд байгуулагдсан бөгөөд хувьцаа нь Стамбулын бирж дээр зарагддаг байж. Одоо хоёр улсын төрийн хяналтын албад энэ наймааг зөвшөөрөх л үлдсэн.
Туркийн хамгийн том арилжааны түншүүдийн жагсаалтад Хятад гуравдугаарт ордог бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт жилдээ 28 тэрбум ам.доллар болсон. Хятадын Үйлдвэрлэл худалдааны банк ийнхүү Туркийн банкийг худалдан авснаар хоёр орны үйлчлүүлэгчдэд үзүүлдэг санхүүгийн үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, харилцаа холбоо цаашид улам өргөжүүлэхэд сайнаар нөлөөлнө гэдгийг Хятадын тал онцолжээ.
Хятадын эдийн засаг энэ жилдээ багтаан Америкийг гүйцэж түрүүлэн дэлхийд тэргүүлэх болно гэдгийг “Financial Times” сонин мэдээлэв. Дэлхийн банкны шинжээчдийн явуулсан судалгаан дээр үндэслэн ийм мэдэгдэл хийж. Шинжээчид эдийн засгийн өсөлтийн эрчмийг илүү бодитоор үнэлэх боломж олгодог “амьдралын бодит өртөг” гэсэн хүчин зүйлийн өнцгөөс Америк ба Хятадын иргэдийн худалдан авах чадварыг тодорхойлоод ийм дүгнэлтэд хүрсэн байна. Урьд нь эдийн засаг судлаачид Хятад 2019 оноос хойш Америкийг давж гарах эдийн засагтай болно гэж тооцож байсан юм. Дашрамд сонирхуулахад, АНУ-ын эдийн засаг 1872 оноос хойш өдийг хүртэл дэлхийд тэргүүлсээр ирсэн билээ.Энэ мэдээтэй зэрэгцэн Хятадын Үйлдвэрлэл худалдааны банк Туркийн “Тесктилбанк”-ны хувьцааны 75 хувийг худалдан авсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Туркийн банкийг хянадаг байсан “GSD” бүлэглэл нь өөрийн мэдлийн хувьцааг 316 сая ам.доллараар заржээ. Зарагдсан банк нь 1986 онд байгуулагдсан бөгөөд хувьцаа нь Стамбулын бирж дээр зарагддаг байж. Одоо хоёр улсын төрийн хяналтын албад энэ наймааг зөвшөөрөх л үлдсэн.
Туркийн хамгийн том арилжааны түншүүдийн жагсаалтад Хятад гуравдугаарт ордог бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт жилдээ 28 тэрбум ам.доллар болсон. Хятадын Үйлдвэрлэл худалдааны банк ийнхүү Туркийн банкийг худалдан авснаар хоёр орны үйлчлүүлэгчдэд үзүүлдэг санхүүгийн үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, харилцаа холбоо цаашид улам өргөжүүлэхэд сайнаар нөлөөлнө гэдгийг Хятадын тал онцолжээ.
0 Сэтгэгдэл
























