Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Турчинов: Украины зэвсэгт хүчин Оросын эсрэг бэлэн байна
Украины зэвсэгт хүчин Оросын зүгээс ирэх аюулын эсрэг бүрэн бэлэн байдалд байна гэж тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Киевт болсон бүс нутгийн удирдлагуудын зөвлөгөөн дээр мэдэгджээ. Түүний хэлснээр бол өнөөдөр Оросын зүгээс бүс нутгийн дайны аюул бодитой болоод байгаа юм байна.
“Манай зэвсэгт хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд байна” гэж Турчинов онцолсон байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ДЯЯ-ны тэргүүн Арсен Аваковоос Луганск болон Донецк мужийн Дотоод хэргийн газрын удирдлагуудыг ажлаас нь халахыг шаарджээ. Тэр бас улсынхаа зүүн бүс нутгийн Аюулаас хамгаалах болон цагдаагийн бүрэлдхүүнийг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй гэсэн байна.
“Өнөөдөр Донецкт төр засаг нь байдлыг хянаж чадахгүй байна. Донецк мужид ч гэсэн” гэж Турчинов хэлээд ойрын үед хүчний байгууллагыг шинэчлэн бэхжүүлж Донецк болон Луганск мужид хэв журам тогтоох шаардлагатай байна гэжээ.
Славянск дахь нөхцөл байдлын тухайд Турчинов “Хотыг террорист бүлэглэл эзлэн аваад байна” гээд эднийг Оросуудын хяналтад байгаа гэжээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бүс нутгийн удирдлагуудад нөхцөл байдлыг ийм болтол нь дэврээхгүй байхыг анхааруулсан байна.
Украины зэвсэгт хүчин Оросын зүгээс ирэх аюулын эсрэг бүрэн бэлэн байдалд байна гэж тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Киевт болсон бүс нутгийн удирдлагуудын зөвлөгөөн дээр мэдэгджээ. Түүний хэлснээр бол өнөөдөр Оросын зүгээс бүс нутгийн дайны аюул бодитой болоод байгаа юм байна. “Манай зэвсэгт хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд байна” гэж Турчинов онцолсон байна.

0 Сэтгэгдэл