Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Мадуро цалин, тэтгэврийг нэмэхээр амлав
Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг угтаж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхээр амлажээ. Николас Мадуро цалин, тэтгэвэр нэмэх мэдэгдэл хийсэн нь Венесуэлд гурван сар орчим үргэлжилсэн Засгийн газрын эсрэг жагсаал, үймээний дараа иргэдийг аргадсан үйлдэл гэгдэж байна. Цалинг 30 хувиар нэмснээр Венесуэлийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ 4252 боливар /ойролцоогоор 67.5 ам.доллар/ болж байгаа аж. Үүнээс өмнө Венесуэлийн Засгийн газар цалингийн хэмжээг өнгөрсөн гуравдугаар сард 10 хувиар нэмэгдүүлсэн юм байна. Венесуэлд инфляци өнгөрсөн 2013 оны байдлаар 56.2 хувьд хүрч нэмэгдэн, ам.долларын хоригоос шалтгаалсан бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, гэмт хэрэг буурахгүй байгаа нь ард олны тэвчээрийг барж, Засгийн газрын эсрэг жагсахад хүргэсэн юм. Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс газрын тосоор баялаг орныг зөв удирдаж, хөгжилд хүргэж чадахгүй байгаад Ерөнхийлөгч Николас Мадурог буруутган, огцрохыг шаардаж байжээ. Венесуэльд өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Засгийн газрын эсрэг жагсаал, үймээн самууны үеэр 41 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэн байна.
Венесуэлийг 14 жилийн турш удирдсан Уго Чавес өнгөрсөн 2013 онд нас барсны дараа Николас Мадуро түүний орыг залгамжилсан билээ.
Венесуэлийг 14 жилийн турш удирдсан Уго Чавес өнгөрсөн 2013 онд нас барсны дараа Николас Мадуро түүний орыг залгамжилсан билээ.
0 Сэтгэгдэл
























