Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ерөнхийлөгч нь огцорвол 30 сая доллар өгнө гэж амлав
Африкийн Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад 30 сая америк долларын тусламж үзүүлэхээр тус улсад айлчилж яваа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри амлалаа. Гэхдээ тэрээр нэг нөхцөл тавьсан байна. Одоогийн Ерөнхийлөгч Йосиф Кабила дахин сонгуульд өрсөлдөхгүй гэж амласан тохиолдолд АНУ энэ мөнгийг Конгод шилжүүлэх ажээ. Сүүлийн хэдэн арван жил үймээн самуунтай, эмх замбараагүй байдалтай байгаа Конго улс 2016 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. Энэ сонгуулийнхаа товыг аль болох эртхэн зарлах, хэн нэр дэвшихийг эртхэн тодруулах тусмаа сайн гэж АНУ-ын тал нөхцөл тавьж байгаагийн дээр аль хэдийнэ хоёр дахин сонгогдоод буй Йосиф Кабилаг Үндсэн хуулиа зөрчиж, гурав дахиа дэвших ёсгүй хэмээн гол болзлоо тавьжээ.
АНУ-ын тал тус улсад сүүлийн хэдэн жил 210 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж.
Африкийн Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад 30 сая америк долларын тусламж үзүүлэхээр тус улсад айлчилж яваа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри амлалаа. Гэхдээ тэрээр нэг нөхцөл тавьсан байна. Одоогийн Ерөнхийлөгч Йосиф Кабила дахин сонгуульд өрсөлдөхгүй гэж амласан тохиолдолд АНУ энэ мөнгийг Конгод шилжүүлэх ажээ. Сүүлийн хэдэн арван жил үймээн самуунтай, эмх замбараагүй байдалтай байгаа Конго улс 2016 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. Энэ сонгуулийнхаа товыг аль болох эртхэн зарлах, хэн нэр дэвшихийг эртхэн тодруулах тусмаа сайн гэж АНУ-ын тал нөхцөл тавьж байгаагийн дээр аль хэдийнэ хоёр дахин сонгогдоод буй Йосиф Кабилаг Үндсэн хуулиа зөрчиж, гурав дахиа дэвших ёсгүй хэмээн гол болзлоо тавьжээ. АНУ-ын тал тус улсад сүүлийн хэдэн жил 210 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж.
0 Сэтгэгдэл
























