Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Өмнөд Суданы арми ухарчээ
Манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөд Суданы иргэний дайны явц ээдрээтэй хэвээр. Эдийн засаг, санхүүгээр дорой улс болохоор байлдаж байгаа талууд цаашид цэрэг дайны ажиллагаа явуулахын тулд газрын тосны орд газруудыг хяналтдаа оруулахаар ширүүн тулаан явуулж байна. Босогчдын эзлэн аваад байгаа Бентиу хот дахь газрын тос шахах ба ачуулах төвийг эрх баригчдын цэргийн ангиуд эзлэх ээлжилт дайралтаа хийж хотын төвийг мэдэлдээ оруулаад байгаа тухай мэдээ ирж байсан. Гэвч НҮБ-ын төвд байгаа “BBC” агентлагийн сурвалжлагч Засгийн газрын цэргүүд гудамжны тулаанд ялагдал хүлээн буцаж ухраад байгаа тухай мэдээлэв. Бентиу хотыг Засгийн газрын цэргүүд ба босогчдын цэргийнхэн иргэний дайн эхэлснээс хойш хэд хэдэн удаа ээлж дараалан эзэлж бас алдаад байгаа юм. Засгийн газрын цэргүүд босогчид эзлэн авсан газартаа яс үндсээр ялган бөөнөөр хороох ажиллагаа явуулж байгаа тухай мэдэгдэж байгаа ч босогчид үгүйсгэж байна. Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Киир өөрийн орлогчийг төрийн эргэлт хийхээр завдсан гэж буруутгасны дараа иргэний дайн дэгдээд байгаа билээ.

0 Сэтгэгдэл