Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Гаж донтнуудын бүлэглэлийг баривчлав
Интернэт түшиглэсэн үйлчилгээний цар хүрээ өсч, нууцлал хадгалах түвшин нэмэгдэн, хэрэглэгчдийн тоо, хүртээмж өсөхтэй зэрэгцэн сүүлийн жилүүдэд энэ боломжийг ашигласан элдэв бэлгийн гаж донтон бүлэглэлийн тоо өссөөр. Өчигдөр гэхэд Германы цагдаа нар 22-60 насны 10 эрэгтэй, 57 настай эмэгтэй оролцсон хүүхдийн эсрэг бэлгийн гаж үйлдэл хийдэг бүлэглэлийг илрүүлэн баривчилсан байна. Бүлэглэлийн гишүүд интернэт, гар утас гэх мэт электрон харилцааны хэрэгслээр дамжуулан хоорондоо холбоо барьж, насанд хүрээгүйчүүдийг бэлгийн гаж үйлдэл хийхэд уруу татдаг байж. Бүлэглэлийн доторх нууцлал маш өндөр байсан хэдий ч Германы цагдаа нар чадварлаг ажилласнаар бүлгийн гишүүд нь жилдээ нэг удаа нууц уулзалт хийж хоорондоо мэдээлэл солилцон, гаж үйлдэлд уруу татсан хүүхдүүдийн хаяг, утас зэргийг солилцдог байсныг тогтоожээ. Улмаар нарийн ажиглалт явуулснаар гаж донтнуудыг энэ жилийн нууц уулзалтын үеэр үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна. Германы цагдаа нар баривчлагдсан бүлэглэлийн үйл ажиллагаа явуулдаг онцлогийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй ч гаж үйлдэлдээ хүүхдүүдийнхээ интернэт харилцаа холбоо, танилын хүрээг ашигладаг байсан гэдгийг хэлж.
0 Сэтгэгдэл
























