Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
“Боко Харам” бүлэглэл охидыг 12 доллараар худалдаж байна гэнэ
Лалын “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид Нигерийн умард нутгийн нэгэн дунд сургуульд гурван долоо хоногийн өмнө дайран орж 234 хүүхдийг барьцаалаад одоо тэднийг худалдана хэмээн сүрдүүлж байна.
Эндэхийн Борно муж нь улс орондоо шариатын хуулийг мөрдүүлэх уриатай “Боко Харам” бүлэглэлийн үйл ажиллагаа явуулдаг гол бүсэд ордог, тэд байнга сургуулиуд руу халддаг газар юм. Нигерт гарч байгаа зэвсэгт халдлага, түрэмгийллийн ихэнхийг энэ бүлэглэл үйлддэг байна. Өнгөрсөн ням гарагт Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан сурагчдыг барьцаалсан энэ үйлдлийн талаар анх удаа тайлбар хийж гэмт бүлэглэлийнхэн хаана байгааг Нигерийн зэвсэгт хүчин өнөө хэр мэдэхгүй байгаагаа хэлжээ. Харин даваа гарагт лалын бүлэглэлийн удирдагч Абубакара Шекау гэгч сурагчдыг барьцаалсан тухайдаа “Бид таны хүүхдүүд, охидыг хулгайлсан. Одоо тэднийг зах дээр гаргаж худалдана” дүрс бичлэгт бичсэнээ тараажээ.
Батлагдаагүй нэгэн мэдээгээр бол тэд охидын нэлээд хэдийг нь аль хэдийнэ Чад, Камерун улсын хил давуулж “бэр” болгохоор 12 доллараар худалдсан гэнэ.
Энэ эргүү лалууд ичээсэй
Лалын “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид Нигерийн умард нутгийн нэгэн дунд сургуульд гурван долоо хоногийн өмнө дайран орж 234 хүүхдийг барьцаалаад одоо тэднийг худалдана хэмээн сүрдүүлж байна. Эндэхийн Борно муж нь улс орондоо шариатын хуулийг мөрдүүлэх уриатай “Боко Харам” бүлэглэлийн үйл ажиллагаа явуулдаг гол бүсэд ордог, тэд байнга сургуулиуд руу халддаг газар юм. Нигерт гарч байгаа зэвсэгт халдлага, түрэмгийллийн ихэнхийг энэ бүлэглэл үйлддэг байна. Өнгөрсөн ням гарагт Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан сурагчдыг барьцаалсан энэ үйлдлийн талаар анх удаа тайлбар хийж гэмт бүлэглэлийнхэн хаана байгааг Нигерийн зэвсэгт хүчин өнөө хэр мэдэхгүй байгаагаа хэлжээ. Харин даваа гарагт лалын бүлэглэлийн удирдагч Абубакара Шекау гэгч сурагчдыг барьцаалсан тухайдаа “Бид таны хүүхдүүд, охидыг хулгайлсан. Одоо тэднийг зах дээр гаргаж худалдана” дүрс бичлэгт бичсэнээ тараажээ.
Батлагдаагүй нэгэн мэдээгээр бол тэд охидын нэлээд хэдийг нь аль хэдийнэ Чад, Камерун улсын хил давуулж “бэр” болгохоор 12 доллараар худалдсан гэнэ.
0 Сэтгэгдэл
2014.05.07
























