Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
“Coca-Cola” маргаантай бодисыг хэрэглэхгүй
Ундааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч “Coca-Cola” компани бүх бүтээгдэхүүнийхээ найрлагаас хэрэглэгчдэд айдас төрүүлсэн бодисыг хасахаар шийдэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хэрэглэхээс татгалзаж байгаа бодис нь амт тогтворжуулагч байдлаар ашигладаг бромжуулсан ургамлын тос. Гэхдээ энэ бодисыг хүний биед хортой гэдгээс болж татгалзаагүй, бүх л төрлийн ундааны найрлагад ордог бодисууд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг “Coca-Cola” компанийн төлөөлөгч онцолсон байна. Тус компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зарим нь бромжуулсан ургамлын тосыг эрүүл мэндэд хортой байж магадгүй гэсэн таамагтаа хөтлөгдөн ундааны найрлагаас хасах уриалга гаргасан, олон арван мянган хүн энэ уриалгыг нь дэмжсэн тул “Coca-Cola” компани тэдний болгоомжлолыг хүндэтгэн үзээд ийм алхам хийж байгаа аж.
Бромжуулсан ургамлын тос /БУТ/ нь нийлэг аргаар гаргаж авдаг химийн бодис. Ундаанд янз бүрийн амт, үнэр оруулагч нэмэлтүүд нь тослог байдаг тул усанд хийхэд гадарга дэээр нь хөвж үлдээд хангалтай холигддоггүй. Иймд амт, үнэр оруулагч тослог нэмэлтийг усанд илүү сайн уусгахын тулд бромжуулсан ургамлын тосыг хольж өгдөг. Ийм тос агуулсан ундааг удаан хугацааны турш тогтмол их хэмжээгээр хэрэглэх үед хүний биед хуримтлагдан хордлого өгдөг болохыг 1990-ээд оны сүүлээр илрүүлсэн юм. 1997 онд толгой өвддөг, ой санамжаа алдсан, явж чадахаа больсон өвчтөнд шинжилгээ хийгээд эмч нар БУТ-ын асар өндөр агуулга илрүүлээд гайхжээ. Харин өвчтөн БУТ агуулсан хийжүүлсэн ундааг өдөр болгон дөрвөн литрийг уудаг байсан гэдгээ хэлснээр учир нь олдсон байна. Өвчтөний биеийг БУТ-аас цэвэрлэхийн тулд хиймэл бөөр төхөөрөмжид залган эмчилсэн байдаг. Удалгүй буюу 2003 онд гарын шуу нь эдгэрдэггүй яр, шарханд баригдсан хүнд шинжилгээ хийхэд цуснаас нь мөн маш их хэмжээний БУТ илэрсэн гэнэ. Тэрээр хоногт найман литр хийжүүлсэн, амттай ундаа уудаг байснаа хэлснээр өвчний шалтгааныг тодруулжээ. Энэ мэт хэргээс болж хэрэглэгчид томоохон ундаа үйлдвэрлэгчдэд хандан БУТ-ыг ашиглахаа зогсоохыг 20 гаруй жилийн турш шаардаж байсан юм. “Coca-Cola”-ийн гол өрсөлдөгч гэгддэг “Pepsi” компани өнгөрсөн жил энэ бодисыг ундааны найрлагаас хасч буйгаа мэдэгдэж байв.
Ундааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч “Coca-Cola” компани бүх бүтээгдэхүүнийхээ найрлагаас хэрэглэгчдэд айдас төрүүлсэн бодисыг хасахаар шийдэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хэрэглэхээс татгалзаж байгаа бодис нь амт тогтворжуулагч байдлаар ашигладаг бромжуулсан ургамлын тос. Гэхдээ энэ бодисыг хүний биед хортой гэдгээс болж татгалзаагүй, бүх л төрлийн ундааны найрлагад ордог бодисууд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг “Coca-Cola” компанийн төлөөлөгч онцолсон байна. Тус компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зарим нь бромжуулсан ургамлын тосыг эрүүл мэндэд хортой байж магадгүй гэсэн таамагтаа хөтлөгдөн ундааны найрлагаас хасах уриалга гаргасан, олон арван мянган хүн энэ уриалгыг нь дэмжсэн тул “Coca-Cola” компани тэдний болгоомжлолыг хүндэтгэн үзээд ийм алхам хийж байгаа аж.Бромжуулсан ургамлын тос /БУТ/ нь нийлэг аргаар гаргаж авдаг химийн бодис. Ундаанд янз бүрийн амт, үнэр оруулагч нэмэлтүүд нь тослог байдаг тул усанд хийхэд гадарга дэээр нь хөвж үлдээд хангалтай холигддоггүй. Иймд амт, үнэр оруулагч тослог нэмэлтийг усанд илүү сайн уусгахын тулд бромжуулсан ургамлын тосыг хольж өгдөг. Ийм тос агуулсан ундааг удаан хугацааны турш тогтмол их хэмжээгээр хэрэглэх үед хүний биед хуримтлагдан хордлого өгдөг болохыг 1990-ээд оны сүүлээр илрүүлсэн юм. 1997 онд толгой өвддөг, ой санамжаа алдсан, явж чадахаа больсон өвчтөнд шинжилгээ хийгээд эмч нар БУТ-ын асар өндөр агуулга илрүүлээд гайхжээ. Харин өвчтөн БУТ агуулсан хийжүүлсэн ундааг өдөр болгон дөрвөн литрийг уудаг байсан гэдгээ хэлснээр учир нь олдсон байна. Өвчтөний биеийг БУТ-аас цэвэрлэхийн тулд хиймэл бөөр төхөөрөмжид залган эмчилсэн байдаг. Удалгүй буюу 2003 онд гарын шуу нь эдгэрдэггүй яр, шарханд баригдсан хүнд шинжилгээ хийхэд цуснаас нь мөн маш их хэмжээний БУТ илэрсэн гэнэ. Тэрээр хоногт найман литр хийжүүлсэн, амттай ундаа уудаг байснаа хэлснээр өвчний шалтгааныг тодруулжээ. Энэ мэт хэргээс болж хэрэглэгчид томоохон ундаа үйлдвэрлэгчдэд хандан БУТ-ыг ашиглахаа зогсоохыг 20 гаруй жилийн турш шаардаж байсан юм. “Coca-Cola”-ийн гол өрсөлдөгч гэгддэг “Pepsi” компани өнгөрсөн жил энэ бодисыг ундааны найрлагаас хасч буйгаа мэдэгдэж байв.
0 Сэтгэгдэл
























