Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Сар бүрийн 3-ныг ”Цусаа бэлэглэх өдөр” болгов
ЭМСЯ, ЦССҮТ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ээс санаачлан сар бүрийн 3-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлалаа.
Өнөөдөр ЦССҮТ-д болсон хэвлэлийн хуралд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганчимэг, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нар оролцов.
Г.Шийлэгдамба хэлэхдээ, “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, ард иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Тиймээс ард иргэддээ энэ өдөр тогтмол цусаа бэлэглэж аянд нэгдэхийг уриалж байна” гэв.
ЭМСЯ, ЦССҮТ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ээс санаачлан сар бүрийн 3-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлалаа.Өнөөдөр ЦССҮТ-д болсон хэвлэлийн хуралд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганчимэг, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нар оролцов.

0 Сэтгэгдэл