Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Гахайн сонгомол мялзан өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ний гахайны аж ахуйд гахай үхсэн мэдлээллээр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба,  мэргэжлййн хяналтын хэлтээс холбогдох мэргэжилтнүүд  гахайнуудад эрүүл мэндийн үзлэг хийж, халуунтай, хэвлийн хэсгээр тууралттай, хөх толботой хөхөрсөн зэрэг шинж тэмдэгтэй 2 торойноос цусны дээж авч, 2 торойг нядлан лабораторийн шинжилгээнд, 4 мэгжнээс цусны дээж авч нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн шинжилгээнд явуулсан байна

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатороос гахайн сонгомол мялзан өвчний үүсгэгч вирусийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн тухай дүнг ирүүлснээр Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж хорио цээрийн дэглэмийг тогтоон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, өвчин үүсгэгчийг олж тогтоох, устгалд оруулах тухай шийдвэрүүдийг гаргажээ.

Тус өвчин гарсан газарт одоогоор Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч 2 автомашинтай Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 4 алба хаагч 2 автомашинтайгаар 4 цэгт  хөдөлгөөнт эргүүлээр, “ТҮДА” ХХК-ний мал эмнэлгийн 2 ажилтан, 13 дугаар хорооны 2 ажилтан 2 автомашинтай хорио цээрийн дэглэм тогтоосон газарт бүх төрлийн хөдөлгөөнийг хориглох, ариутгал халдваргүйжүүлэлт, тандалтыг зохион байгуулан ажиллаж байна.

“Гроватз” ХХК-ний гахайны аж ахуйд байгаа 657 гахайнаас 81 торойнд өвчний шинж тэмдэг илэрч,  10 торой үхсэн байдалтай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан