Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Сонгуульд нэр дэвшиж болохгүй хүмүүсийн “хар жагсаалт”-ыг гаргана
Монголын Залуучуудын Холбооноос Таван толгой, Оюу толгой зэрэг мега төслүүдийг урагшлуулснаар олон мянган залуус ажилтай болохоос гадна их наяд төгрөгөөр хэмжигдэх Инновацийн санг санхүүжүүлэхэд нэмэр болно хэмээн мэдэгдлээ.

Тус холбооноос залуучуудыг бодитоор дэмжих үүднээс 2 их наяд төгрөгөөр хэмжигдэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Ингэснээр залуусын оюун ухаан, шинэ сэдэл санаачилгыг мөнгө, бизнес болгож хувиргах, экспортын шинэ экспертүүд төрнө гэж үзэж байгаагаа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат онцоллоо.
Тэрээр ярихдаа, "Удахгүй Багануур хотод инновацийн томоохон цогцолборын бүтээн байгуулалт эхлэхэд тус сангийн үйл ажиллагаа эрчимжинэ. Өнөөдөр зээлийн өндөр давааг даваад байртай болох залуус ховор байгаа. Тиймээс бид Засгийн газарт зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулж өгөхийг хүссэн. Энэ хүсэлт биелэлээ олж 10 хувь болоод байна Гэвч МЗХ-ны санаачилга эцсийн үр дүндээ хүрээгүй. Бид нийгмийн зорилтот бүлэгт чиглүүлж орон сууцтай болох гээд урьдчилгаа мөнгөгүй ч хөдөлмөрлөх хүсэлтэй залуусаа дэмжиж урьдчилгаагүйгээр байртай болгохыг зорьж байна” гэв.
Түүнчлэн МЗХ-ноос 2016 онд орон нутгийн сонгуулийн "хар жагсаалт" гаргахаар зэхэж буйгаа дуулгалаа. Тэд энэ сарын 28-нд болох Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаараа хэлэлцэж УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж болохгүй хүмүүсийн “хар жагсаалт”-ыг гаргах аж. Харин олон нийтэд ирэх 10 дугаар сарын 2-нд болох Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаараа зарлахаа мэдэгдсэн юм. “Хар жагсаалт”-ыг гаргахдаа МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сумдын оршин суугч, иргэн бүрээс асууж, бодит саналд үндэслэн тодорхойлох юм байна.

0 Сэтгэгдэл