Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Залууст мэргэжил олгоход 25 сая ам.доллар зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд /АХБ/ эдийн засгийн тэргүүлэх гурван салбар буюу хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар үзэглэв. Энэ үеэр Аюуми Кониши “Монгол Улсад эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас өөр бусад салбарт ажлын байр бий болгох шаардлага тулгарч байна. Иймд уг төсөл нь богино ба урт хугацааны мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг ажил олгогч, аж үйлдвэрлэлийн салбарынхантай хамтран боловсронгуй болгож, иргэдэд хөдөлмөр эрхлэх ур чадвараа сайжруулахад нь тусална” хэмээжээ. МСҮТ-ийн оюутан, хөдөлмөр эрхлээгүй, ажил хайж буй иргэдэд уг төслийн үйл ажиллагаа чиглэх аж. Мөн ерөнхий боловсролын найм, есдүгээр ангийн сурагчдад ирээдүйн ажлаа сонгоход  тусална. Учир нь, МСҮТ төгсөгчдийн 60 орчим хувь нь ажлын байраар хангаддаг гэсэн судалгаа бий. Төслийн хүрээнд МСҮТ-ийн хөтөлбөрт тавигдах стандарт бий болгохоос гадна  магадлан итгэмжлэгдсэн үнэлгээ ба гэрчилгээ олгох  төв байгуулах аж. Үүнээс гадна  20 МСҮТ-ийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан