Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн 80 хувь нь шатжээ
Өнгөрсөн даваа гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын I багаас зүүн зүгт 30 км зайтай Яруу гэх газарт гарсан хээрийн түймэр газар авч улмаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдын нутагт орсон. Хээрийн түймрийг унтраахаар зүүн аймгийн онцгой байдлын хэлтсүүд, нутгийн иргэдийн 579 хүн ажилласан байна.  Нутгийн эрх баригчид, иргэдийн мэдээлснээр түймэр Түмэнцогт сумын газар нутгийн 80  хувийг шатааж, сумын төвд  500 метр ойртож иржээ.

Энэ хээрийн түймрийн улмаас Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатаж, иргэд орох оронгүй болоод байгаа юм байна. Мөн олон тооны мал түймэрт өртөж үхсэн байна.  
Хэт их газар авсан энэ хээрийн  түймрийг унтраахад Аврах тусгай ангийн 24 албан хаагч, хоёр автомашин техник,  Онцгой байдлын албанаас 141 албан хаагч, 13 автомашинтай, нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Нэмэлт дуудлагаар нийслэлийн онцгой байдлын газраас 12 албан хаагч, нэг автомашин, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, нэг автомашин, Дорноговь аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, нэг автомашинтай нэмэлтээр гарч түймрийн голомтод очиж ажиллажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан