Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Нийслэлийн хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/338 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн дагуу 2015 оны мод тарих  өдрийг  Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын санаачилгаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.

Энэ хүрээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм.
 
Дүүрэг бүрт “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх Засаг даргын орлогчоор ахлуулж, хорооны Засаг дарга нарыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулан, зардлыг батлан, гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр дэд ажлын хэсэгт ирүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан