Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Балбад газар хөдөлж 1457 хүн амь алдлаа
Балбад дөрөвдүгээр сарын 25-ын өглөөгүүр газар магнитудын 7,9 баллын хүчтэй хөдөлж 1547 хүний амь нас сүйдлээ хэмээн тус улсын Сангийн сайд Рама Шарана Махата мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.

Reuters  агентлаг болохоор 1130 хүн амь үргэдсэн гэж мэдээлж байна. Ийм хүчтэй газар хөдлөл  тус улсад сүүлийн 80 жилд тохиож байгаагүй юм байна. Олон тооны барилга байшин нурж сүйдэн нийслэл Катмандугийн нисэх буудал хаагдаж, тээврийн харилцаа холбоо саатжээ.

Газар хөдлөлийн чичирхийлэл хөрш Энэтхэг, Баншладеш, Төвдэд мэдэгдсэн байна. Энэтхэгт гэхэд л үүний уршгаар 20 хүн нас барсан бол Төвдөд 12 хүн нас барсан мэдээлэл байна.

Газар хөдлөлийн уршгаар Эверестээс хөрс гулгаж уулын бэлд байдаг уулчдын лагерыг дарснаас найман хүн нас баржээ.

Нийслэл Катманду дахь дурсгалт газар сүм хийд газар хөдлөлд олноороо нэрвэгдсэнээс 183 жилийн өмнө барьсан Дхарахарагийн алсыг хардаг цамхаг нурсан байна.

Цамхаг бусад барилга байгууламжийн нуранги дор хэдэн зуун хүн, гадаадын иргэд ч байгаа гэж нүдээр үзсэн хүмүүс хэлж байна. Дүрс бичлэгийн камерийн бичлэгээс үзэхэд европ төрхтэй хүн олон байжээ.









0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан