Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцэл

Цагдаагийн ажилтнуудын зүгээс үйлдэж байгаа хүчирхийллийн эсрэг Америкийн Мэриленд мужийн Балтимор хотод олон нийтийн жагсаал болж энэ нь хүчнийхэнтэй мөргөлдөөн болж хувирчээ. 25 настай хар арьст залуу Фредди Грэй гэгчийг энэ дөрөвдүгээр сарын 12-нд цагдаагийнхан саатуулсны дараахан амиа алдсаны төлөө хотын иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
2000 орчим хүн гудамжинд гарч “Цагдаагийнхан шоронд аллга үйлдэж байна” гэсэн уриа лоозон барин хар арьст залуугийн дурсгалыг хүндэтгэн түүний нас барсан эмнэлгийн дэргэд нэг минут дуугүй зогсчээ. Жагсагчид дараа нь хотын захирагчийн албан байр луу явах үед зарим нь цагдаагийнхныг эсэргүүцсэн, тэднийг заналхийлсэн уриа хашгирч, ундааны лааз, хувцанцар сав шидэлжээ.
Хотын цагдаагийн дарга Кевин Дэвис саатуулсан хүний нь амь насанд аюул учраад байхад яраалтай тусламж үзүүлээгүй захирагдагсдаа уучилж болшгүй алдаа гаргалаа хэмээн зэмлэл хүртээсэн ч энэ нь олон нийтийг тайвшруулж чадаагүй байна. Цагдаагийнхан жагсагчдаас хэд хэдэн хүнийг баривчлан саатуулжээ.
Сүүлийн үед АНУ-д хууль сахиулагчдаас хар арьст иргэдийн эсрэг хэцгий хандсан, тэдний амийг хөнөөсөн хэд хэдэн хэрэг гараад байгаа нь олон нийтийн зүгээс арьсны өнгөөр ялагварлаж байна гэсэн шүүмжлэл дагуулж байга аюм. Өнгөрсөн оны наймдугаар сард Фергюсен хотод цагдаагийн ажилтан хар арьст залууг буудан хөнөөсний төлөө Вашингтон, Нью-Йорк, Бостон, Чикаго болон  Лос-Анджелес зэрэг том хотууд орсон олон арван хотод жагсаал болж цагдаагийнхныг эсэргүүцэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан