Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“Лалын улс”-ын шинэ удирагчаар физикийн багш тодорлоо

Алан хядагч “Лалын улс”- зэвсэгт бүлэглэлийн удирдагч аль-Багдадийн залгамжлагчаар Абу Аля аль-Афри гэж нэршсэн  Абдуррахман Мустаф Аль Шейхлар гэгч тодорсон байна.
Өмнөх удирдагч Абу Бакр аль-Багдади нь АНУ тэргүүтэй эвслийн хүчний агаарын довтолгооны үеэр өнгөрсөн гуравдугаар сард хүнд шархдаж нас барсан гэж иракын Waradana агентлагийн мэдээнээс иш татан NEWSru.com дамжуулсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр бол Иракын умард нутгийн Мосул хот дахь бүлэглэлийн өндөр албаны хүмүүс  удирдагчаа нас барсныг баталсан байна. Хэдийгээр эмч нар түүний амийг аврах гэж хичээсэн ч Аль-Багдади  сирийн Ракка хотод нас баржээ.
Ийм ч болохоор зэвсэгт бүлэглэлийнхэн түүний залгамжлагчаар Абдуррахман Мустафа Аль Шейхларыг томилсон гэж эх сурвалж мэдээлснийг Иракын засгийн газрын зөвлөх доктор Хишам аль-Хашими баталжээ. Түүний хэлснээр бол “Лалын улс”-ын шинэ удирдагч нь өмнө нь физикийн багш байжээ.
Аль-Хашими зэвсэгт бүлэглэлийн өмнөх удирдагчийн нас барсныг батлаагүй ч  бөмбөгдөлтийн үеэр Аль-Багдади хүнд шархдаж алан хядагчдын удирдагчийн албаа гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн байна.
“Аль-Каида” бүлэгэлийн удирдагч байсан Усама Бен Ладенг америкийн тусгай алба 2011 онд устгасны дараа аль-Афри нь сүүлд нь Лалын улсын нэг хэсэг болсон Аль-Каидагийн Иракын салбарын удирдагч болсон хүн юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан