Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Балбад очоод байгаа манай уулчид эсэн мэнд байна

Эверестийн ноён оргилыг Түвдийн талаас эзлэхээр Гавьяат тамирчин, уулын ОУХМ 73 настай Т.Гүррагчаа, ОУХМ Б.Цэвээндаш нар энэ сарын эхээр авирч эхэлсэн. .Тэгвэл Балбын нийслэл Катманду хотноо өнгөрсөн 25-ны  бямба гаригт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний амь сүйдэж, их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан Эверестэд авирч буй манай уулчдын талаар “Монгол хайкин” клубын ерөнхийлөгч, уулын спортын ОУХМ Л.Баярсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Тэнд одоо нөхцөл байдал хүнд байгаа. Олон улсын мэдээллийн агентлагийн сүүлийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 3000  гаруй хүн нас бараад байна. Газар хөдлөлтөөс болж Эверестийн Балба талын үндсэн отог дээр цасан нурангад дарагдаж 17 уулчин амь үрэгдлээ. Манай уулчдын хувьд аюулгүй байгаа гэсэн мэдээллийг өөрсдөө интернэтэд тавьсан байна” гэв.
0 Сэтгэгдэл
ашгүй дээ
Хамгийн их уншсан