Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Энэ жилийн “Оюутан цагдаа” –г ирэх сарын 5-наас бүртгэнэ

Монголын оюутны холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжихээр болжээ. Тус хөтөлбөрийн зорилго нь аялал жуулчлалын улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоо нэмэгддэгтэй холбогдуулан жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөхийн тулд англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулдаг. “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд зуны амралтаараа англи хэлний ярианы чадвараа сайжруулахын зэрэгцээ цалин авах  боломжтой болж буй юм. Өнгөрсөн жил уг хөтөлбөрт 88 оюутан хамрагдаж нэг цагийн хөлс нь 3500–4000 төгрөг байсан. Харин энэ жил 150 оюутан цагдаагаар ажиллах хүмүүсийг  ирэх сарын 5-наас бүртгэхээр болжээ. “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд жирийн өдрүүдэд 4-6 цаг ажиллах бол баяр наадмын ачаалалтай өдрүүдэд 8-12 цаг ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан