Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
“Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдааны дүн гарлаа
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 материал шалгаран үлджээ. Уралдаанд оролцогчид маань цахим сэтгүүл зүйн давуу тал, ирээдүйн хөгжлийг сайн ойлгож, хөгжлийн чиг хандлагын талаар асуудал  хөндөж, сошиал медиа ба цахим сэтгүүлзүйн холбоо хамаарлыг нийтлэлүүддээ тусгаж, олон нийтийн  сүлжээ мэдээллийн орчинд үзүүлэх эерэг ба  сөрөг нөлөөөллийн талаар сонирхолтой баримтуудыг нийтлэлдээ тусгаж өгсөн нь зохион байгуулагчдын анхаарлыг татаж байсан юм.

Уралдаанд оролцогчдоос mnb.mn  сайтын залуу сэтгүүлч Б.Батхолбоогийн “Цахим сэтгүүл зүйг харьцуулах” нь бүтээл тэргүүн байранд шалгарсан бол  хоёрдугаар байранд  залуу сэтгүүлч Г.Гэрэлмаагийн  “Хөгжлийн чөдөр –Хуулийн зохицуулалт” нийтлэл шалгарчээ. Харин гуравдугаар байранд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мягмардоржийн “Адармаатай цахим сэтгүүл зүйн хөгжил” бүтээл  тус, тус шалгарсан байна. Уралдаанд идэвхитэй оролцсон нийт залуу  сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж, талархал илэрхийлье.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан