Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Ажилтнаа пийшинд хийгээд шарчихсан компаний хэргийг шүүж байна
Өөрийн 62 настай ажилтныг туна загастай хамт пийшинд хийгээд шарчихсан Bumble Bee Foods компани болон тэдний удирдах хоёр ажилтны хэргийг америкийн шүүх хэлэлцэж эхэллээ.  

2012 онд гарсан энэ хэргийн ухай хэвлэлүүдэд бичсэнээр бол техникийн ажилтан Хосе Мелен гэгч 11 метрийн гүнтэй хийн зууханд техникийн үзлэг хийж байхад нь нөгөө ажилчин нь зууханд  5,5 тонн туна загасны мах хийгээд түгжээд халаачихаж.
Меленийг алга байхыг мэдсэн ажиллагсад үйлдвэрийн цех, дотуур гадуур машины зогсоол дээгүүр хэчнээн хайгаад олсонгүй.

Гэтэл хоёр цагийн дараа загасны махаа гаргах үед 132 градус халсан зуухан дотор ажилтан нь нас барсан байхыг олжээ. “Манай ажилтан энэ эмгэнэлт явдлын үеэр амиа алдсанд гүнээ эмгэнэж байна. Түүгээр ч үл барам түүний үхэлд бид буруутай” гэж хүнсний компанийн удирдлага албан ёсоор мэдэгджээ. Компанийн захирал Анхель Родригес, аюулгүй ажиллагааныудирдагч Саул Флорес нарыг шүүх буруутай гэж үзвэл аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж хүний аминд хүрсний нь төлөө  үзэн гурван жил хорьж 250 мянган долларын торгууль оногдуулах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан