Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
“Shibuya Teppanyaki” эрүүл зөв хоолыг эрхэмлэгч шилдэг ресторан

Shibuya нь Япон улсын Токио хотын олон хүн цугладаг, зугаа цэнгэл болон худалдааны төв дүүрэг юм. Shibuya гудамжтай холбоотой хамгийн алдарт түүх бол Хачико нохойны түүх. Уг түүх нь 1923 - 1935 он хүртэл Shibuya гал тэрэгний буудал дээр эзнээ хүлээдэг нохойн тухай юм. Ийм учраас Хачико нохойны хөшөөг Shibuya буудал дээр барьсан бөгөөд уг нохойны хөшөө байрлах талбай нь Токиогийн залуучуудын уулздаг төв газар болсон билээ. Мөн Shibuya нь сүүлийн 30 жилийн дотор залуучуудын дунд эрс хүчээ аван өргөжсөн бөгөөд энэ нь Shibuya гудамжинд хэд хэдэн алдартай загварын их дэлгүүрүүд байдагтай холбоотой.

1990-д оны сүүлээр Shibuya өртөө нь Япон дахь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн төв хэсэг нь болон өргөжжээ.

Иймд манай Shibuya Teppanyaki ресторан нь үнэнч нөхөрлөл хайрыг бэлгэдэн Японы Шибуяа өртөөний нэрээр нэрлэгдэж, Начико нохойны хөшөөг үүдэндээ байрлуулан 2012 оноос үүд хаалгаа нээснээр амтат Япон хоол, Япон соёл, хэв маягийг Монголдоо нэвтрүүлэн үйлчлүүлэгчиддээ үйлчилж байна.

Shibuya Teppanyaki нь Японы алдарт зугаа цэнгэлийн дүүрэг болох Shibuya-г санагдуулам орчин үеийн тохижилттой, Монголд анхдагч Teppanyaki хэв маягийн рестораныг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чадсан орчин үеийн ресторан юм.
Teppanyaki гэдэг нь Япон хоол хийх өвөрмөц арга бөгөөд халуун төмөр тавцан дээр хоол бэлтгэх технологи юм. Японд teppanyaki нь халуун төмөр тавгийг ашиглан стэйк, сам хорхой, төрөл бүрийн загас, окономияки, якисоба, монжаяки болон далайн амьтан гэх мэт хоолыг хийхэд голдуу ашиглагддаг.

Манай ресторан Улаанбатар хотын хамгийн том Япон ресторан бөгөөд дотор зааландаа 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтайгаас гадна 300 хүн нэг дор хүлээн  авах боломжтой задгай талбайтай.

Япон тогоочийн гар доор бэлтгэгдэн Япон улсад суралцаж төгссөн мэргэжлийн чадварлаг тогоочийн гараар хийсэн суши, ролл, теппан зэрэг амтат хоолыг зооглон, Япон хэв маягийн соёлч боловсон үйлчилгээг мэдрэхийг хүсвэл та бүхэн манай рестораныг зориорой.

Утас: 99025211, 70111712
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан