Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөөгүйгээс  нийслэлийн оршин суугчид хохирох тохиолдол гарсаар байна. 04 сарын 29-ны өдөр БГД-ийн 19-р хороо 47-р сургуулийн хойно “Очир-Ундраа” барилгын компани газар шорооны ажил хийж байгаад бохирын шугам гэмтээсэн. Үүнээс болж ус ихээр алдсаныг Орон сууц нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 13 төвийн диспетчер газар дээр нь очиж шалгахад 51-р байрны бохирын худгийг ил гарган кольцоог хазайлгаснаас болж шороо орж бөглөрсөн байсан. Тиймээс бохирын машинаар усыг нь соруулан, худагны шороог цэвэрлэж бөглөөг гарган кольцоог засч хэвийн болгов.
Мөн БЗД-ийн 3-р хороо 12 а, б, 13-р байрны хэрэглээний халуун усны оруулгын шугам хагарсан тул усыг 11:30 цагт хааж, ф76мм-н 2у/м шугам, ф50мм-н труба 6у/м, ф50мм-н хаалт 3ш-ийг сольж гагнаж 17:00 цагт усыг нээж хэвийн болгосон. ОСНААУГ-ын БТТөвийн харьяа Цэргийн хотхоны 7, 8-р байрны хэрэгцээний халуун усны шугамд гэмтэл гарсан учир хааж  Ф76мм-н 20у/м труба сольж, 18:20 цагт усыг нээсэн. ОСНААУГ-ын ХҮТ-14-ийн харьяа БГД-ийн 6-р хороо 83-р байрны хэрэглээний халуун усыг 00:45 цагт хаасан. Энэ нь ф50мм-н шугам хагарснаас болсон бөгөөд засварын ажил үргэлжилж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан