Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олголоо.  
Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Манай хотын 10 сая иргэний зүгээс Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Өдгөө хоёр хотын хамтын ажиллагаа идэр насандаа хүрч бид шинэ маргаашийг угтаж байна. Мөн хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид хорин жилийн нөхөрлөлөөс илүү нягт хамтран ажиллаж хоёр хотын иргэдэд тус дэмжлэг болсон утга төгөлдөр харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү санамж бичигт хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах юм. Э.Бат-Үүл даргад Сөүлийн арван сая иргэний зүгээс “Сөүл хотын хүндэт иргэн” цол олгож буйдаа туйлын баяртай байна. “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн нь Улаанбаатар хотын 1.3 сая иргэн манай хотын хүндэт иргэн болж байгаа хэрэг юм” гэж онцлон хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан