Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Гэгээн Мохаммедийн үзэсгэлэнгийн дэргэд хоёр хүнийг буудаж хөнөөлөө

АНУ-ын Техас мужийн Гарленд хотод төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг Curtis Culwell төвийн дэргэд цагдаагийн ажилтан хоёр хүнийг буудан хөнөөлөө гэж телевизийн NBC суваг  мэдээлсэн байна.  Телевизийн мэдээнээс үзэхэд энэ төвд лалын шашны гэгээнтэн Мохаммедийн шог зургийн үзэсгэлэн гараад байжээ.
Хууль хамгаалах байгууллагын төлөөлөгч энэ тухайд зэвсэглэсэн хоёр этгээд цагдаагийн офицер луу гал нээсэн ч хариу гал нээхэд  тэр хоёр хүн амь алдсан гэжээ. Цагдаа шархадсан ч аминд нь аюултай биш, эмнэлэгт хүргэсэн гэсэн байна.
Цагдаагийнхан тэр орчмоос иргэдийг зайлуулаад, сэжигтэн этгээд машиндаа тэсрэх бодис авч явсан эсэхийг шалгасан байна.
Америкийн American Freedom Defense Initiative байгууллагаас “Америкт лалын шашны хүрээ тэлэхийн эсрэг” тэмцлийн хүрээнд Гэгээн Мохаммедийн шог зургийн үзэсгэлэн гаргасан юм байна.
Цагдаагийнхны мэдэгдсэнээр үзэсгэлэн зохион байгуулагчид уг нь аюулгүй байдлын арга хэмжээнд 10 орчим мянган доллар зарцуулсан гэнэ. Энэ оны нэгдүгээр сард энд бас лалын ертөнцийг сурталчилсан арга хэмээ болж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан