Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“Шөнийн чоно”-нууд их ялалтын замаар Германы нутагт аялж явна
Оросын байкеруудын “Шөнийн чоно” клубынхан их ялалтын 70 жилийн ойд зориулан зөвлөлтийн улаан армийн туулж ялалт байгуулсан нутаг Европоор яалж явна. Тэднийг германы цагдаа нар хоёр цаг хэртэй саатуулан баримт бичгийг шалгасны эцэст паспортуудыг нь эргүүлэн өгчээ. “Саатуулж паспортыг минь хоёр цаг хэртэй шалгаж нягтлаад эргүүлж өгсөн. Гэхдээ цагдаа нар дагахаа болиогүй л байна” гэж байкеруудын клубынхэн мэдээлжээ.
Тэдний цуваа Мюнхен руу ороход ийн саатуулж шалгасан байна. Австриас тэдэнтэй хамт австрийн нэг иргэн мотоциклтой, гурван насанд хүрсэн хүн, хоёр хүүхэдтэй нэг машин, оросын дипломатуудын суусан хоёр ч машин дагалдаж явжээ.
“Шөнийн чоно”-нууд ялалтын ойг тохиолдуулан Москвагаас гарч Минск, Брест, Вроцлав, Брно, Братислав, Вена, Мюнхен, Прага, Торгау гэсэн хотуудаар дамжин  Берлин хүрэхээр замд гарсан юм. Тэд Польшийн нутгаар дамжих байсан ч Польш тэднийг хилээрээ нэвтрүүлээгүй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан