Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Армян эр Ялалтын баярт оролцохоор Москва руу явган явж байна
Армяны, өндөр настан 76 настай Григорий Тепоян тавдугаар сарын 9-нд Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын баярын ажиллагаанд оролцохоор нийслэл Ереванаас гараад явган явж байна. Түүний гол хүсэл нь Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилд цэцэг өргөх явдал гэнэ хэмээн телевизийн “Мир” суваг мэдээлжээ. Үүнийг тэрээр эх орны дайны үеэр өөрийн нь гэр бүлээс фронтод яваад эргэж ирээгүй эцэг, бусад дөрвөн эрийн дурсгалд зориулах гэнэ. Түүний эцэг бага дэслэгч Унан Тепоян  1943 оны арванхоёрдугаар сард 30 насандаа Днепропетровскийн дэргэд тулалдаж яваад нас баржээ.
Григорий Тепоян Москва руу явган аялах бэлтгэлээ бүр нэг жилийн өмнөөс төлөвлөн бэлтгэжээ. Эхнэр хүүхэд нь зөвшөөрөхгүй байсан ч тэрээр гуравдугаар сарын 22-нд бүгдийг унтаж байхад гэрээсээ сэм гаран Гүржээр дайран аавынхаа фронтод анх мордсон гэрийн дэргэдээс аяллаа эхэлсэн байна.

Кавказын нурууг даван оросын хил хүртэл нь түүнийг алсын тээврийн тэрэг хүргэж өгсөн бол цаашаа явган явсан байна. Нийтдээ 2236 км зам туулж Москва орох тэрээр өдөрт 40-50 км явж хоёр цаг тутамд жаахан амардаг гэнэ. Үүргэвчин дээрээ “70 лет Победы” гэсэн бичигтэй түүнийг жолооч нар дайгаад авч явахыг хүсдэг ч тэрээр эвтэйхэн татгалздаг байна. Харин шөнө алсын тээврийн машины кабинд унтахаас татгалздаггүй гэжээ.
Замын постод ганцхан удаа л түүнээс мөнгө хураасан бол бусад нь түүнийг хэн болох, ямар зорилготой явааг хүндэтгээд үнэгүй хооллож, унтуулдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан