Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Чех иргэдийн талаас илүү нь Оросоос айж байна
Чех улсад явуулсан санал асуулгаар эдний иргэдийн 54 орчим буюу талаас илүү хувь нь өнөөгийн Орос орныг “Зовлонгийн эзэнт гүрэн” гэж үзэж байгаа бол 71 хувь нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины үйл ажиллагааг таагүй үнэлж байгаа дүн гарлаа гэж тус улсын мэдээллийн Novinky сайт мэдээлсэн байна.
Ipsos сангаас явуулсан судалгаагаар Чехийн иргэдийн 60 гаруй хувь нь өнөөгийн Орос улс Балтийн орнууд руу цэрэглэн халдаж магадгүй хэмээн эмээж байгаа бол бас 59 хувь нь  Москвагийн эдийн засгийн нөлөөлөөс, 68 хувь нь оросын тусгай албаны үйл ажиллагаанаас айж байгаагаа илэрхийлжээ.
Чехийн ерөнхийлөгч Милош Земаны ОХУ-тай харьцах харьцааны тухайд санал асуулгад оролцогсдын 37 хувь нь таатай үнэлгээ өгсөн байна.
Чех иргэдийн гурваны хоёр болох 62 хувь нь НАТО-гийн холбоотнуудтай харилцаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэээд энэ нь өөрийн нь улс оронд цэргийн гол тулгуур болно гэсэн байна. Харин иргэдийн 54 хувь нь эх орондоо НАТО-гийн цэргийн байнгын бааз байгуулах шаардлагагүй гэж санал өгчээ.
0 Сэтгэгдэл
haanas avsan medelel ve cheh chin orost adil slavyanud shude 1 undesten gsn ug odo ukraind chehin hdn 100 sn turihan baildaj bg shu
Хамгийн их уншсан