Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“Лалын улс”-ын дөрвөн дайчныг хаана байгааг хэлсэн хүн 20 сая доллараар шагнуулна

“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн хээрийн цэргийн командлагч дөрвөн гэмт хэрэгтний тухай мэдээллийг нийтдээ 20 сая доллараар худалдан авна гэж АНУ-ын Төрийн департамент зарласнаа мягмар гарагт мэдээллээ.
“Лалын улс зэвсэгт бүлэглэлийн гол дөрвөн дайчны тухай мэдээллийг өндөр үнээр худалдан авахаа зарлаж байна. Абд аль-Рахмане Мустафе аль-Кадули гэгчийн тухай мэдээллийг долоо, Абу Мохаммеде аль-Аднани болон  Тархане Таймуразовиче Батирашвили нарынхыг тус бүр таван сая, Тарике бен Аль-Тахаре бен аль-Фалихе аль-Авни аль-Харзи гэгчийн  тухай мэдээг гурван сая доллараар үнэлнэ гэж Төрийн департамент төсөв баталлаа” гэж мэдээлэлд дурдсан байна.
Аль-Кадули нь 2012 онд шоронгоос суллагдсаныхаа дараанаас Сирид алан хядах ажиллагаа эрхэлж байгаа, зэвсэгт бүлэглэлийн гол хүний нэг, нэг биш удаа барууны орнуудын иргэд рүү халдахыг уриалж  байсан этгээд юм байна. Умар аль-Шишани хэмээн алдаршсан Батирашвили нь болохоор Сирийн Аль-Табка хот дахь цэргийн шоронд гадаадын барьцаалсан иргэдийг хорих ажлыг удирддаг, “Лалын улс” бүлэглэлийн зөвлөлийн гишүүн, зэвсэгт бүлэглэлийнхээ санхүүг зохицуулдаг хүн. Харин Аль-Харзи нь Лалын улстай нэгдсэн алан хядагчдын толгойлогч, Персийн булангийн донор орнуудаас зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх ажлыг хариуцдаг хэмээн Трөийн департаментын мэдээлэлд дурджээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан