Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Москвад дэлхийн 27 орны тэргүүн хамт зоог барина
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор Москвад дэлхийн 27 орны тэргүүн хүрэлцэн ирнэ гэж “Известия” сонин мэдээллээ. Эдний дотор Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Хятад, Куба, Венесуэль, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Чех, Серби, Кипр, Герман, Абхаз, Өмнөд Осетын төрийн тэргүүн байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун ялалтын баярт ирж оролцоно.
Гэхдээ улс гүрний төрийн тэргүүнүүд тавдугаар сарын 8-10-ны хооронд ирнэ, Германы канцлер Ангела Меркель гэхэд л 9-ний өдөр Ялалтын парадад байж амжихгүй, дараа нь ирнэ гэнэ.
Абхазын төрийн тэргүүн Рауль Хажимба, Өмнөд Осетын ерөнхийлөгч Леонид Тибилов нарыг оросууд анх удаагаа ийм том ёслолд урьжээ.
Олон орны төрийн тэргүүнийг дагалдан Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын тэргүүн, дипломатууд ирэх юм байна. Гадаад орнуудын төрийн тэргүүнүүд тавдугаар сарын 9-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ганцаарчлан уулзана. Ялалтын баярын парад дууссаны дараа Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан