Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөгөөн энэ сарын 19-нд болно
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөгөөн зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөнийг энэ сарын 19-нд зохион байгуулна.
Зөвлөгөөний үеэр зохиох арга хэмжээнүүдийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, холбогдох байгууллагуудтай хамтран чанарын өндөр түвшинд бэлтгэн сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн газарт, зөвлөгөөний үйл ажиллагаанд шаардлагатай 7 сая 544 мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнгээр тооцон урамшуулдаг тогтолцоог бийй болгох” зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.
Өрхийн эмч нар энэ зөвлөгөөнөөр нийслэлинй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, хөрөнгө санхүүгийн асуудал, хүн амын дундах өвчлөлийн байдал зэргийг ярилцаж холбогдох байгууллагуудын анхааралд хүргэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөгөөн зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөнийг энэ сарын 19-нд зохион байгуулна.Зөвлөгөөний үеэр зохиох арга хэмжээнүүдийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, холбогдох байгууллагуудтай хамтран чанарын өндөр түвшинд бэлтгэн сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн газарт, зөвлөгөөний үйл ажиллагаанд шаардлагатай 7 сая 544 мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнгээр тооцон урамшуулдаг тогтолцоог бийй болгох” зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.
Өрхийн эмч нар энэ зөвлөгөөнөөр нийслэлинй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, хөрөнгө санхүүгийн асуудал, хүн амын дундах өвчлөлийн байдал зэргийг ярилцаж холбогдох байгууллагуудын анхааралд хүргэх юм байна.
0 Сэтгэгдэл























