Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Дотуур байрны оюутнуудыг улаанбурхны вакцинд хамруулжээ
Энэ оны гуравдугаар сараас эхлэн дэгдсэн  улаанбурхан өвчний тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ 3790 сэжигтэй тохилдол бүртгэгдээд цаашид ч нэмэгдсээр байгаа учир  өвчний тархалтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуулах ажил зохион байгуулж энэ сарын 15-25-нд улсын хэмжээнд зургаан сартайгаас таван насны бүх хүүхдэд Улаанбурхны эсрэг вакцин тарихаар шийдвэрлэсэн. Урьдчилсан мэдээгээр энэ насны 370.000 хүүхэд бий гэсэн тооцоо гарсан тул шаардагдах вакциныг захиалан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын тусламжтайгаар авчирсан талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээллжээ. Гэтэл  энэ өвчнөөр зөвхөн хүүхдүүд биш том хүмүүс хүртэл өвчилж байгаа талаар ШУТИС-ийн төв байранд гарч  өвчний дэгдэлт хяналтаас гарах шахаж буй талаар хүмүүс фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэх болсон. Тиймээс Монголын оюутны холбоо Эрүүл мэндийн яамтай хамтарч өчигдрөөс нийслэл дэх  бүх дотуур байранд амьдардаг оюутнуудыг улаанбурхны эсрэг вакцинд хамруулж эхэлжээ.
Энэ талаар МОХ-ны мэргэжилтнээс тодруулахад “улаанбурхан өвчний дэгдэлт намдтал томоохон сургуулиудад хөл хорио тогтоогоосой гэж хүсч байна. Их хурдтай нэмэгдэж байна. Сургуулиудын эмнэлгүүд бас их хариуцлагагүй ажиллаж байгаа нь анзаарагдсан. 35 мянган оюутантай ШУТИС гэхэд гурван эмчтэй юм билээ. Тус сургуулийн нэг ангиас дунджаар гурваас дөрвөн оюутан улаанбурхан туссан  гэсэн мэдээлэл бий. Энэ гуравхан эмч хэдэн мянган оюутанд яаж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх вэ дээ. Тэгэхээр бусад сургуулийн удирдлагууд ч гэсэн энэ асуудлыг бодолцож үзээд эмч нарынхаа тоог нэмэх хэрэгтэй юм болов уу” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан