Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Лос-Анжелосын эмэгтэйг бөмбөг дэлбэлнэ гэсний нь төлөө баривчилжээ
Лос-Анжелосын нэгэн эмэгтэй цагаачлалын алба, гаалийн байгууллагын албан байранд бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлснийх нь төлөө цагдаа нар баривчлан саатуулсан байна. Тэрээр үүрпэг цүнхэнгдээ дэлбэлэх бодис хийсэн, одоо идэвхжүүлэхэд бэлэн байна гэжу сүрдүүлжээ. Үүнээс болоод энэ албан байрны хоёр барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.
Хууль сахиулагчид хэргийн газрыг чөлөөлж, гудамжуудыг хаан дээр дэлбэлэх бодисыг аюулгүй болгодог мэргэжилтнүүдийг дуудаж ирүүлжээ. Бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлсэн эмэгтэйг саатуулан орчныг аюулгүй болгоход цагдаагийнхан гурван цаг зарцуулсан байна.
Үйл явдлын дараа цагдаагийн офицер Тони Им сэтгүүлчдэд тэр эмэгтэйд дэлбэлэх төхөөрөмж байгаагүй, худал мэдээлэл байсан гэж мэдэгджээ. Эмэгтэйн эрүүл мэндийн байдлыг тодорхойлуулахаар сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн байна. Эмэгтэй чухам яагаад ингэж заналхийлсэн нь тодорхойгүй байна.
Лос-Анжелосын нэгэн эмэгтэй цагаачлалын алба, гаалийн байгууллагын албан байранд бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлснийх нь төлөө цагдаа нар баривчлан саатуулсан байна. Тэрээр үүрпэг цүнхэнгдээ дэлбэлэх бодис хийсэн, одоо идэвхжүүлэхэд бэлэн байна гэжу сүрдүүлжээ. Үүнээс болоод энэ албан байрны хоёр барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Хууль сахиулагчид хэргийн газрыг чөлөөлж, гудамжуудыг хаан дээр дэлбэлэх бодисыг аюулгүй болгодог мэргэжилтнүүдийг дуудаж ирүүлжээ. Бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлсэн эмэгтэйг саатуулан орчныг аюулгүй болгоход цагдаагийнхан гурван цаг зарцуулсан байна.
Үйл явдлын дараа цагдаагийн офицер Тони Им сэтгүүлчдэд тэр эмэгтэйд дэлбэлэх төхөөрөмж байгаагүй, худал мэдээлэл байсан гэж мэдэгджээ. Эмэгтэйн эрүүл мэндийн байдлыг тодорхойлуулахаар сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн байна. Эмэгтэй чухам яагаад ингэж заналхийлсэн нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
























