Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Ким Чен Уны ах Лондонд сураггүй алга болов

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн ах 34 настай Ким Чен Чхоль британийн нийслэл Лондонд рок хөгжмийн ахмад гитарчин Эрик Клэптоны концерт үзсэнийхээ дараа нууцлаг байдлаар алга болжээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол тэрээр тавдугаар сарын 23-ны өдөр Москва, Бээжингээр дамжин Пеньянд эргэн ирэх ёстой байсан ч зорчигчдын нэрс дунд Ким Чен Чхоль гэсэн нэр байхгүй Москвагийн ч, Бээжингийн ч нисэх буудалд бүртгүүлээгүй байсан гэнэ.
Түүнийг хуурамч паспорт ашиглан маршрутаа өөрчилж хүмүүсийн хараанаас зугтсан байж магадгүй гэж сэтгүүлчид хардан бичиж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн ах нэг их нэрд гараагүй, нууцлаг, 2011 онд эцэг Ким Чен Ирийгээ нас барснаас хойш анх удаа олны өмнө гарсан нь энэ. Түүнийг Лондонд болсон концертын үеэр хар савхин хүрэм, ерийн футболк, хар өмд өмсөөд нэгэн бүсгүй дагуулан явж байсан гэж японы TBS суваг пүрэв гарагт мэдээлсэн юм.
Тэрээр 2006, 2011 онуудад Герман, Сингапурт болсон Клэптоны концертуудаг бас үзэж байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ким Чен Чхоль нэрт хөгжимчнийг Бээжинд концертоо тоглоно уу хэмээн хувиараа урьсан гэнэ.
Нэгэн цагт эцэг Ким Чен Ир нь түүнийг өөрийнхөө оронд бэлтгэж байсан гэдэг ч тэрээр одоо Макаод амьдардаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан