Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Умардын удирдагч Ким Чен Уны аминд халдахыг завджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны амь насанд халдахыг завдсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээллээ. Удирдагчийг Вонсан хотод барьсан нисэх онгоцны Кальма буудалд очихын нь өмнө хамгаалалтын албаныхан объектыг шалгах явцдаа тэсрэх бодис илрүүлсэн байна. Нисэх буудлын шинэ барилгын дээврийн хөндийгөөс  тус бүр нь 200 грамм жинтэй 100 ширхэг тэсрэх бодис олжээ.
Ким Чен Уны хамгаалалтын алба уг хэргийг БНАСАУ-ын удирдагчийн амь насанд халдах гэсэн оролдлого хэмээн шалгаж эхэлсэн байна.
Кальмагийн нисэх буудал хараахан ашиглалтад ороогүй гэж зарим хэвлэл мэдээлж байгаа ч аравдугаар сараас ажиллаж зорчигчид үйлчлүүлж байгаа дүрс бичлэг нь гарсан гэж зарим нь мэдээлж байна. Юутай ч Ким Чен Уны энд ажиллах хуваарийг өөрчилж тэсрэх бодистой холбоотой хэргийг мөрдөж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
үнэн бол энэ нөхөр удахгүй тэнгэрт халих нь дээ үгүй тамд унах нь дээ
Энэ амьтаныг устгах
Хамгийн их уншсан