Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Орон сууцны үнэ унасаар
Орон сууцны үнэ буурсаар. Монголбанк, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хамтарсан “Орон сууцны үнийн индекс”-ийн /ОСҮИ/ арваннэгдүгээр сарын судалгаа гарлаа. Уг судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5073 орон сууцыг хамруулсан байна. Тухайлбал, ОСҮИ арваннэгдүгээр сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь орон сууцны үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурсаныг илтгэнэ. Ингээд оны эхэн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 10.3 хувиар буурчээ. Тэгвэл шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарав. Эндээс үзвэл шинэ орон сууцны үнэ аравдугаар сараас 0.8 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны үнэ хэдийгээр өнгөрсөн сарынхаас өссөн ч он гарснаас хойш 5.6 хувиар унасан аж. Хуучин орон сууцны үнийн индекс одоогоор 0.3 хувийн уналттай байгаа юм. Иймд он гарснаас хойш 14.2 хувиар үнэ хямдарсан судалгаа гарчээ.


0 Сэтгэгдэл























