Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Турктэй харилцаагаа сайжруулах гурван нөхцөлөө Орос нэрлэлээ

Анкара гурван шаардлага биелүүлэх юм бол Орос Туркийн харилцаа хэвийн байдалд орж сэргэнэ гэж ОХУ-аас Анкарад суугаа элчин сайд Андрей Карлов мэдэгдлээ.
Түүнийхээр бол юуны түрүү оросын Су-24 онгоцыг сөнөөснийхөө төлөө Туркийн засгийн газар уучлал гуйж энэ хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад татах, мөн сөнөөсөн  онгоцны төлөө  нөхөн төлбөр төлөх ёстой гэнэ.

Су-24 онгоцны багийн ахлагчийн нас барсан тухайд түүнийг туркийн иргэн Альпарслан Челик буудсан гэж Карлов хэлжээ. “Тэр камерын өмнө мэдэгдэл хийж, дараа нь шүхрийн хэсгийг харуулж байсан. Тэр туркээр чөлөөтэй ярьж байсан” гэж дипломат мэдэгдсэн байна.
Арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн нутаг дээгүүр нисч явсан оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг туркийн сөнөөгч онгоц буудан унагасны дараагаар ОХУ, Туркийн харилцаанд хямрал үүсч муудсан юм. Онгоцны багийн ахлагч хурандаа Олег Пешковыг шүхрээр бууж байхад нь сирийн дайчид хөнөөсөн бол штурман ахмад Константин Мурахтин шархадсаныг орос сирийн тусгай албаныхан аварсан юм. Аврах ажиллагааны үеэр оросын тэнгисийн явган цэрэг Александр Позынич бас амь үрэгдсэн. Үүний зэрэгцээ алан хядагчид оросын Ми-8 нисдэг тэргийг сөнөөсөн юм.
0 Сэтгэгдэл
Туркийн засгийн газар уучлал гуйж энэ хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад татах, мөн сөнөөсөн онгоцны төлөө нөхөн төлбөр төлөх ёстой гэнэ
нөгөө хоёр шаардлага нь юу юм?
Хамгийн их уншсан