Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Швейцарийн визийг Чехийн элчин сайдын яам олгоно
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн монгол иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдэд Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит визийг төлөөлөн олгох болжээ.
Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/action цахим хаягаар орж визийн ярилцлагын цагаа товлох бол албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гаригийн үдээс хойш тус улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.
Виз мэдүүлэх иргэдийн Шенгений бүсэд эхэлж нэвтрэх эсвэл аялалын ихэнх хугацаагаа өнгөрүүлэх улс нь Швейцарийн Холбооны Улс байх ёстой бөгөөд удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд БНХАУ-д суугаа Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яаманд хандах ёстой.
Швейцарийн Холбооны Улсад зорчих виз мэдүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамн 11-321186 болон consular_ulaanbaatar@embassy.mzv.cz цахим хаягаар авах боломжтой юм.
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн монгол иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдэд Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит визийг төлөөлөн олгох болжээ.Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/action цахим хаягаар орж визийн ярилцлагын цагаа товлох бол албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гаригийн үдээс хойш тус улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.

0 Сэтгэгдэл